
Ирэх аравдугаар сард Лэди Гага Италийн Милан хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм. Тоглолтынхоо дараа Венецид найз залуугийнхаа хамт очиж, хуримын ёслол хийх газраа сонгохыг ч хүсэж байгаагаа дуучин бүсгүй ярьсан гэнэ. Харин түүний найз залуу Тейлор Кинни хуримын тухай хараахан шийдээгүй аж.

Ирэх аравдугаар сард Лэди Гага Италийн Милан хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм. Тоглолтынхоо дараа Венецид найз залуугийнхаа хамт очиж, хуримын ёслол хийх газраа сонгохыг ч хүсэж байгаагаа дуучин бүсгүй ярьсан гэнэ.
Харин түүний найз залуу Тейлор Кинни хуримын тухай хараахан шийдээгүй аж.
Хэрвээ Лэди Гага хуримлах юм бол Венецийг сонгоно гэж найзууд нь хэлжээ. Учир нь дуучин бүсгүй Венецид очих дуртай бөгөөд усан дээрх энэ хотыг дэлхийн хамгийн романтик газар гэж үздэг юм байна.
Д.Идэр