УОК өнөөдөр шуурхай хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. УОК-оос хөл хорио тогтоохгүйгээр эрсдэлийн зэргийг “улбар шар” зэрэг рүү шилжүүлжээ. Уг шийдвэрийг маргааш Засгийн гарын хуралдаанаар эцэслэх аж.
Шадар сайд С.Амарсайхан “Манай улс коронавирусээр өвчилсөн иргэдийг эмчлэх 1000 орны нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. 240 орчим мянган тун вакцины нөөц байна. Биднээс шалтгаалахгүйгээр ханган нийлүүлэгчдээс саатуулахгүй бол дархлаажулалт хэвийн явагдана.
Цаашид хэсэгчлэн хөл хорио тогтоох газарт 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)