УОК-оос гаргасан хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой ажллаж байгаа. Үүний тулд аль алийнх нь балансыг хадгалах ёстой. Иргэдийнхээ хөлийг хорихоос гадна эдийн засгаа ыүтэн хорино гэсэн. Тиймээс аль болох ийм байдал руу очихгүй байх ёстой. Үүний тулд төр засаг бүх боломжоороо ажиллаж байна.
Иргэд төр засгийнхаа бодлого шийдвэрийг ягштал барих шаардлагатай байна.
Ингэж байж одоогийнхоо түвшинд эрсдэлийн зэрэглэлийг барина. Та бидний гарт бүх зүйл бий. Тиймээс халдвар хамгааллынхаа дэглэмийг ягштал бариач ээ гэж хүсэж байна. ААН-үүдээ нээсэн энэ хугацаанд эдийн засаг сэргэж байна.
Гуравдугаар сарын 1-эс хойш 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн хүрээнд зээл олгох ажил идэвхтэй үргэлжилж байна.
Энэ хугацаанд 27.1 тэрбум төгрөгийн зээл гарсан байна.
Энд 417 зээлдэгч хамрагдсан байна. Үүний 320 нь ажил олгогч, бичил бизнем эрхлэгч байна. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх сайн үр дүн гэж харж байна.
Мөн олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулж B3 тогтвортой гэж үнэлсэн. Эдийн засгийн хүнд энэ үед Засгийн газар гадаад өр төлбөртэйгөө зөв менежментээр ажиллаж байна гэж дүгнэсэн. Эдийн засгийн нөхцө эерэг болж ирж байгаа энэ үед хорио цээрийн дэглэмээ маш сайн сахиж байж эдийн засгаа аврах юм" гэлээ.
Б.Лхам