УОК өнөөдөр шуурхай хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. УОК-оос хөл хорио тогтоохгүйгээр эрсдэлийн зэргийг “улбар шар” зэрэг рүү шилжүүлжээ. Уг шийдвэрийг маргааш Засгийн гарын хуралдаанаар эцэслэх аж.
Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 х наядын цогц хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 1-ээс хойш эдийн засаг өсөх үзүүлэлт гарчээ. Тиймээс эдийн засаг, эрүүл мэндээ аль алиныг нь авч явахын тулд иргэд халдвар хамгааллынхаа дэглэмийг ягштал мөрдөх хэрэгтэйг уриаллаа.
Хэрэв дөрөвдүгээр сарын 5 хүртэл халдварын тоо буурахгүй эрсдэл илүү нэмэгдлэ “улаан түвшин” рүү шилжинэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолсон юм.
А.Сүх