УИХ-ын 2020 оны сонгуульд ажилтаа бататгаж, дахин үнэмлэхүй ялалт байгуулсан МАН иргэдийн үзэл бодло илэрхийлэх, хэвлэн нийтэлх эрх чөлөөг хязгарлах гэж байна гэдэг асуудал өнгөрсөн оны сүүлээс эхлэн маргаан дагуулж буй. Гол маргаан дагуулж байгаа заалт нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 13.14 дүгээр зүйлд заасан “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ, ТҮГЭЭХ” юм.
Үүнд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ.
Дээрх заалт хэвлэл мэдэллийнхнээс гадна иргэдэд ч хамаатай. Уг заалт батлагдвал улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнийг шүүмжилсэн, нийтэлсэн мэдээ мэдээлэл нь таалагдаагүй бол нэр хүндэд халдсан, гүтгэсэн зэргээр хуулийн хариуцлага тооцуулах боломжтой болно. Нэг үгээр бол хуулиар эрх мэдэлтнүү хуулиар далайлгаж хэвлэлийнхний амыг таглаж, иргэдийн мэдэх эрхэд халдах юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Энхбаяр нар улс төрийн албан тушаалтан “гүтгэх” залтаар сэтгүүлчдэд гомдол гаргахыг хориглох хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.
А.Сүх