Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ыг хуваасны шагналд С.Эрдэнийн хэргийг хэрэгсэхгүй болох уу?

2021-3-23
0
ЖИРГЭХ

Батгана суусан газар балагтай гэдэг. Энэ үгийг С.Эрдэнэд даймаар санагдана. Хаа явсан газраа хар мөр үлдээдэг түүний энэ талын намтар арвин. Энэ удаад ч ноцтой хэдэн баримтыг дэлгэе. С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нартай бүлэглэн “Капитал” банк ХХК-ийн захирал Ариунболдтой үгсэн, “Капитал” банкны харилцах болон хадгаламжийн дансанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төвлөрүүлэн хууль бусаар байршуулж, их хэмжээний ашиг олж байсан аж.  Он тооллоор нь баримтаар хүргэе.

-2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 14, 25, 27, 28, 29, 33, 37 тоот “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 126,353,197,375,40 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан,

-2014 оны нэгдүгээр сарын 29-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 03, 05/05, 06, 12, 17,25,26,27,30,29,34 дугаартай “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 209,487,284,256,75 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан,

-2015 оны нэгдүгээр сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 06/28/11, 15, К-06/181/17,  К-06/244/29, 37,38,39, К-06/356/43, 46 тоот гэрээнүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 238,061,977,090,05 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр тус тус гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Харин С.Эрдэнэ  олон жил үүнийгээ үгүйсгэж, намайг харлуулах гэсэн улс төрийн бохир ажиллагаа хэмээн гөрдөж ирсэн. Тэгвэл хэрэг, баримт хуучирдаггүйн жишээгээр, С.Эрдэнэтэй холбоотой ноцтой баримтууд энэ мэт ар араасаа дэлгэгдсээр байв.   

 “Хонгил”-ын гэх шүүгч, прокурорууд өдгөө гэнэт гараад ирсэн биш өмнө ч амь бөхтэй оршсоор иржээ. Үүнийг батлах мэт “хонгил”-ын шүүгчидтэй ашиг сонирхол нэг гэгддэг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь С.Эрдэнэтэй ч эртнээс холбоотой явж ирсэн хөдөлшгүй баримт байна. Ийн хардахын учир нь, Ц.Насанбат прокурор С.Эрдэнэ, Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарт холбогдох дээрх ноцтой хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.  Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах нь 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 104 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Содномзундуйн Эрдэнийг яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Үүндээ, С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын дүнгийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс харилцах, хадгаламж хэлбэрээр арилжааны банкинд байршуулах, бонд худалдан авах хэмжээг батлах тухай тогтоолыг дур мэдэн гаргаж, хамтарсан хэд хэдэн тушаалд дөрөөлөн өөрийн дураар хууль бус шийдвэр гаргасан хэрэгт яллагдагчаар татжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Бүжинлхам 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 160 тоот  эрүүгийн хэрэг үүсгэж, С.Эрдэнийг бусдаас шан харамж авах, гишүүнийхээ эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох, хууль бус шийдвэр гаргахаар бусдад нөлөөлөх,  гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн арав гаруй хуулийн заалтаар буруутган яллагдагчаар татсан байдаг. 

Ийм ноцтой баримтууд байсаар атал Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан дээрх хоёр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхэд шилжүүлэхээс эрс татгалзжээ.

С.Эрдэнийн ил болсон баримтууд ингээд ч дуусахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, Дархан-Уул аймагт элеватор буюу газар тариалангийн бүтээгдэхүүний агуулахын төсөвт өртгийг 10,000,000,000 байсныг 16,000,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, 2014 онд дуусах байсныг 2015 он хэмээн өөрчлүүлэн УИХ-аар батлуулж, дөнгөсөн байдаг юм.  Ингэж үнийг нь өсгөсөн элеватор нь ямар ч ажиллагаагүй, эвдэрхий болох нь мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. 36000 тонн багтаамжтай Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дархан гурил тэжээл” ХК-ийн эзэмшлийн энэхүү үр тарианы агуулах буюу /элеваторыг/ худалдан авах үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан байна. Үүний тулд  өөрийн хамаарал бүхий “Молор трейд” ХХК-ийн данснаас 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Дархан гурил тэжээл” ХК-ийн Төрийн банкин дахь .....тоот данс руу 160 сая төгрөгийг “тендерийн баталгааны мөнгө- гэх утгаар,  мөн 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр 640 сая төгрөгийг, 2014 оны аравдугаар сарын 9-ний өдөр 990 сая төгрөгийг “эргэн төлөгдөх нөхцөлтэй  зээлийн санхүүжилт” гэх утгаар тус тус шилжүүлжээ. Ингэснээр “Дархан гурил тэжээл” ХК болон өөрийн нэгдмэл сонирхолтой “Молор трейд” ХХК-д давуу байдал бий болгож, улсад 15,995,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг үйлдсэн байдаг. Ийм илэрхий баримтууд нь байсаар байтал түүний хэргүүдэд хяналт тавьсан хяналтын прокуроруудын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгох тогтоолыг 2021 оны хоёрдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат гаргасан байна. Үүнийг улс төрийн хүрээнд юу гэж харж байна гэхээр АН-ыг хоёр хуваасныхаа ашгийг ингэж хүртлээ гэж хардаж байгаа юм. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг үгтэй билээ.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.9.46.191)
    Shalgakhgui b.gaa ni MAH tai tokhiroltsoo khiiseniikh biz dee...
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.95.117)
    АН-ыг женко самарч байна
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (139.5.219.150)
    Сөрсөн базаа
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    5 цаг 36 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    6 цаг 13 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    7 цаг 11 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    7 цаг 14 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    7 цаг 22 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    7 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 51 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    8 цаг 24 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    8 цаг 47 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 55 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    8 цаг 59 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    9 цаг 15 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    9 цаг 29 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    9 цаг 39 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    10 цаг 16 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    10 цаг 37 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    10 цаг 53 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    11 цаг 36 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    11 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    12 цаг 17 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК