Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллалаа.
Энэ үеэр "Мэргэжлийн хяналтынхан бүхий л салбарт хяналт тавьж ажилладаг. Зөвхөн эрүүл мэндийн салбарт хяналт хийсэн өнгөрсөн хугацаанд 28 мянган зөрчил илрүүлж, арга хэмжээ авсан. Мөн цар тахлын халдвартай олон мянган иргэний байрыг хангах, хил гаалиар оруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа.
Засгийн газар аль болох сэрэмж алдахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах байр суурьтай хэвээр байгаа.
Цаашид өдөрт тутмын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангаруулж шаардлагатай байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг рүү шилжиж магадгүй энэ үед үйл ажиллагаа нь жигдрэх гэж байгаа ААН-үүдээ Засгийн газар дэмжиж ажиллах хатуу зарчим арьж ажиллаж байгаа. Гэхдээ илт хууль зөрчсөн үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.
Зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу хандах ёстой. Нэг хүний буруу үйлдлээс нийтийн нэр хүндийг унагаж болохгүй.
Мөн шөнийн цагаар хаалга үүдээ хаасан ч дотроо үйл ажиллагаагаа явуулж, цагийн хуваариа барихгүй байгаа ААН-үүдийн мэдээллийг ил нийтэлнэ. Дүрэм журмыг баримтлахгүй байгаа иргэд, байгууллагуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)