Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-гүй Монгол хаашаа явж байна вэ…?

2021-3-24
0
ЖИРГЭХ

“Хэрэйд улсыг хэн мөхөөв” гэх асуултдаа “миний үр-нялх Сэнгүм” гэж ван хан Тоорил өөрөө хариулдаг. Түүн шиг АН-ыг хэн мөхөөж байгаа үнэнтэйгээ АН-ынхан эвлэрэх цаг болжээ. Тэгэхдээ АН-ын толгойд нялх-Сэнгүм гарч байгаагүй. Намын удирдлагын багтаа МАН шиг 1980 оныхон байтугай, 1970 онынхноо ч гаргаж ирэхгүй дарсаар, “өнөөх л хэдэн ардчилагчид”-тайгаа өтөлж яваа нам. Өтөлж яваа гэдэг нь түүхээрээ МАН-аас залуу ч, удирдлагын шинэчлэлээрээ 90 “нас”-тай МАН-аас бараг “хөгшин” гэсэн санаа.   

Урьдын гавьяагаараа улс төрд үргэлжийн давуу эрх эдлэх гэсэн партизануудын мөнхийн сонирхол, “Монголд ардчилсан үзэл санааг тээгч нь АН” гэх андуурал, “АН бол би” гэх лидерүүд хийгээд фракцын ахлагч нарын эго нь АН-ыг ч, АН-ын амжилт, ялалтыг таллан хуваасаар өнөөдрийг хүрэв. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд “МАН-д санал өгчихлөө” гэж АН-ынхан ард түмнийг буруутгаж өөрсдийгөө өмгөөлсөн. Яг үнэндээ бол хэдхэн хүний хувийн сонирхол, улс төрийн шуналыг олон мянган гишүүн бүхий нийт намынхаа зовлон болгосон, фракцуудад хувьчлагдсан, удирдлага нь олон кноптой бүлэглэлийн өмчлөл бүхий АН нэртэй ХХК-д л ард түмэн санал өгөөгүй юм.

Харин өнөөдөр АН-ын зовлон АН-аас хальж Монголын асуудал болжээ. АН-ын дотоод зодоонтой хамт Монголд либерал ардчилал бүдгэрч, либерал бус ардчилал тодорч байна.   Энд АН-ынхан тамираа бартал байгаа ганц тамгаа булаацалдан дотроо тэмцэлдэх тусам, тэнд либерал бус ардчилал хөрслөх, хөгжих сайхан суурь болов. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болов. Ардчиллын манаачийн тухай ярихаар л АН-ынхны өөрсдийгөө ардчиллын билгэ тэмдэг, өмчлөгч хэмээн өргөмжилдөг өвчин нь сэдэрдэг. Бодит байдал дээр ардчиллыг Англи, Америкууд ч өмчлөхөөсөө өнгөрсөнтэй тэд эвлэрдэггүй “хуучин хүү” хэвээр явна. Өнөөдөр дэлхийн 193 орны 118 нь ардчилсан дэглэмтэй. Эдгээр улс оронд дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь амьдардаг гэх тоо бий. Харин  улс төр судлаач эрдэмтдийн тооцож, бас тодорхойлсноор бидний мэддэг, төсөөлдөг либерал ардчиллын романтик үе үндсэндээ дуусч, дээрх 118 улсын 35 хувьд нь либерал бус, дүр эсгэсэн ардчилал биежин хүчирхэгжиж байгааг онцолжээ. Тэдний нэг нь Монгол Улс юм. Ерөнхий өнгө, онош нь таарч байгаа эсэхийг доорхи тодорхойлолттой тулгаж үзье.

Судлаачдын тодорхойлсноор либерал бус ардчилал гэдэг нь “Сонгууль шударга, чөлөөтэй, бүх нийтийн оролцоотой болдог. Харин ардчилсан сонгуулиар гарч ирсэн улстөрчид нь эрх мэдэлтэй болмогцоо хууль ёсыг уландаа гишгэж, дураар авирлах, авлигад идэгдэж, төрийн эрх мэдлээр далайлган иргэдийн эрх, эрх чөлөө болон түүнд суурилсан хувийн хэвшилд халдах үзэгдэл газар авах, бурангуй бүхэн нь аажмаар нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөн нийтээрээ дүлийрч эхлэх”-ийг хэлдэг гэжээ. Гаднаас харахад, улс төрийн тогтолцоо нь хэвийн, сонгуулийн ардчилалтай мэт боловч уг сонгуулиар байгуулсан төр засаг нь ард иргэдийнхээ итгэлийг даахгүй, хүсэн хүлээж байгаа шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс орнуудыг ардчиллыг дүр эсгэсэн, либерал бус, эрэмдэг ардчилалтай гэж тодорхойлжээ.

Шударга ёс ярьж, шударга сонгуулиар төрийн эрхэнд гарч УИХ-ын гишүүн болмогцоо хувийн компанидаа тус бүр нэг тэрбум төгрөгийн ЖДҮ авах давуу эрхийг дүр эсгэсэн ардчиллын бодит жишээ. Шударга ёс тогтоох нэрийн дор замын цагдаа болгоны энгэрийн халаасанд зүүлттэй байдаг камерт бичсэн иргэний дүрс бичлэгийг улс төрийн зорилгоор олон нийтэд цацаж хүний эрх эрх чөлөөнд халддаг шударга бус үйлдэлт ардчилал Монголд тогтож байна. Ард түмний нэр барин гарч ирсэн дарга нар нь илт таргалж, эрх ямбандаа умбан, нийгмээсээ улам бүр тасардаг ардчилал Монголд тогтлоо. Тэд “Бороо орвол” засаглаж байгаа улстөрчдийн гавьяа гэж попорно. Эрх баригч намынхан хувьтай хүн болно. Харин ган болбол сөрөг хүчнээ, бас  баялаг бүтээгчдээ буруутгана. Эцэст нь монгол төрийг хүчгүйдүүлнэ. Монголчуудын эв нэгдлийг хагална. Монгол хүний жудаг, мөн чанарыг сэвтүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлнэ. Схем ердөө л энэ, хийдэг улс төр нь ийм.  

Улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа үндэсний компаниудынхаа төлсөн татварын өрмийг нь шууд ардчиллаар сонгогдмогцоо дүр эсгэсэн ардчилагчид болж хувирсан эрх мэдэлтнүүд хувьдаа хамж, хусмыг нь ард түмний дунд цоорхой шуудайд хийсэн элс мэт талын нэг цацан халамжилсан дүр үзүүлдэг болов.   Шударга ёс ярьж, шууд ардчиллаар сонгогдсон гишүүд өнөөдөр шимэгчид боллоо. Тэд яг ЖДҮ шиг ард түмний татвараас хувьдаа паразитлан амьдарна. Зарим нь “Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж буй”-даа гуньсан ярилцлага өгч,  хувьдаа нэг ч бизнесгүй гэж гутрах  хирнээ өвөл, зуны  хэдэн давхар хаустай, өрхийн орлого, хадгаламж нь хэдэн  тэрбумаар хэмжигдэж, гадаадад тансаглан амрахдаа бизнес ангиллын суудалд заларч, хамгийн үнэтэй зочид буудалд тансаглаж  байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол өнөөдрийн Монголын бодит дүр төрх. Товчхондоо,  Монголд либерал ардчилал сонгуулийн сурталчилгаатай хамт эхэлж, сонгогч саналаа хайрцагт хийснээр дуусдаг болжээ. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд  алхам алхмаар хумигдаж яг өнөөдрөөр харвал сөрөг хүчин, иргэний нийгэм, хараат бус институтууд, мэргэжлийн сэтгүүлзүй нэр төдий үлдэж, эрх баригч хүч, намыг шүүмжлэн дуугарсан нэг нь амьдралаа алдах хэмжээний айдас бүхий нэг намын системд эргэн сэргэжээ. Энэ нь монголчуудын хүссэн, 30 жил хүлээж зүтгэсэн,  АН-ынхны 1990 онд эхлүүлсэн ардчилал мөн үү?

Хэрвээ биш бол энэхүү буруу замыг зогсоох, Монголоо дүр эсгэсэн ардчиллаас аврах ачааны хүнд нь АН-ын нуруун дээр ахин ирэв. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага юм. Түүнээс бус, өрсөлдөгчөө МАН, холын зорилгоо 2024 оны УИХ-ын сонгууль гэж харах нь АН амьд байхын утга учир хараахан биш билээ. АН бол МАН-тай өрсөлдөх гэж бус, ардчилсан Монголын төлөө амьд байх ёстой улс төрийн хүчин юм. Хэрвээ энэхүү нийтлэг эрх ашгийг хүлээн зөвшөөрч,  том зургаа харж чадаж байгаа бол “АН-д ашиггүй ч, маньд ашигтай” гэх хувийн амбицаа хаях улс төрийн болон иргэний эр зориг гаргахыг С.Эрдэнэ, Ц.Туваан, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ардчилал, эрх эрх чөлөөнд хүн бүр хүсэх.  Монголд ашиггүй бүхэн АН-д, АН-д ашиггүй бүхэн монгол хүн бүрд ашиггүй байх улс төрийн шинэчлэлийг Монголын нийгэмд гагцхүү АН эхлүүлэх ёстойг ард түмэн хүлээж байна.

Эцэст нь ахин асууя. Монголд сонгуулийн ардчилал байгаа юу, байгаа. Гэхдээ сонгогч саналаа хайрцагт хийх хүртэл. Монголын сонгууль  тайван, иргэд саналаа шууд өгдөг үү, өгдөг. Тэгвэл яагаад иргэдийн сонгож байгуулсан төр засаг нь ард түмнийхээ хүлээлтэд нийцэхгүй, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй, хамгийн гол нь иргэдийн амьдрал дээшлэхгүй  байна вэ? Олон учир шалтгаан бий байх. Хамгийн гол нь ардчилсан улсын суурь багана нь, амьд ардчиллын үндэс болох шударга ёс нь эрх чөлөөтэйгөө эзэнгүй байна. Тэрхүү эзэн-манаач байх үүрэгтэй бөгөөд өгөгдөлтэй АН нь амьгүй, өөрөө өөрийгөө  таллан хуваагаад завгүй явна.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань буцаад дэ-факто болно. МАН 1990 он хүртэл Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн нь үнэн шиг, 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болж, Москва, Бээжингээс бүрэн хамааралгүй болсон нь түүхэн үнэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа хэдхэн лидерийнхээ төлөө бус, бүр АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө АН ахин босож, дахин нэгдэх үүрэгтэй юм.    

Ц.Буяннэмэх

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.95.117)
    АН-д дархлагдсаг хэдэн өвгөчүүд ухаараачээ. Буруугаа бусдад, нөгөө намдаа чихэж байхаар. Та нар өөрсдөө арчаагүй байдал, албан тушаалын шуналаараа өрсөлдөгчдөө бүх боломжийг олгож байна
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.190.186)
    Хүн гэдэг чин ийм өчүүхэн эрүүл бус амьтан
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Чингүнжав (64.119.23.185)
    Голоор нь хэлжээ. АН ын партизан гэгчид ухамсарлаач
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    5 цаг 35 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    6 цаг 13 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    7 цаг 11 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    7 цаг 14 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    7 цаг 22 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    7 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 51 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    8 цаг 24 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    8 цаг 46 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 55 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    8 цаг 59 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    9 цаг 15 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    9 цаг 29 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    9 цаг 39 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    10 цаг 16 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    10 цаг 37 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    10 цаг 53 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    11 цаг 36 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    11 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    12 цаг 17 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК