ЕТГ-ын дарга Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ОЛон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар хуурамч мэдээлэл түгээх явдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Цэц дэр явж байгаа асуулыг та бүхэн мэдэж байгаа байх. Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн ДСолонгоогоос ЕТГ-т ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугар сарын 24-ны өдөр өөрийн байр суурийг тодруулах шаардлагатай байна гэж албан бичиг ирүүлсэн.
Энэ дагуу Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж байр сууриа илэрхийлсэн.
Харамсалтай нь, илтэд мушгин гуйвуулж Цэцэд дарамт шахалт үзүүлсэн гэх зэргээр Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль Сонгуулий тухай хуульд заасны дагуу явагдана. Гэтэл хэн нэгнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх, хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна.
Өнгөрсөн баасан гарагт ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болсон. Үүнээс Цэцийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гарсан ч улстөржүүлж, худал мэдээлэл болгон түгээж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)