

Мөн “Хезболла” бүлэглэлийн тэргүүн Саид Хассан Насрулла “Исламыг гутаан доромжилсон киног интернэтээс бүрэн устгахгүй, цаашид гарсаар байх юм бол эсэргүүцлийн үйл ажиллагаа улам даймжирч, АНУ болон дэлхий дахинд том аюул учрах болно” хэмээн заналхийлсэн байна.
Харин үүний хариуд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама “Исламын орнуудын удирдагчдаас өөрсдийн оронд байгаа Америк иргэдийг хамгаалах тал дээр нэмэлт арга хэмжээ авахыг уриалсан” мэдэгдлээ CBS телевизээр мэдэгджээ.
Энэ бүх үйл явдал нь АНУ-д хийгдсэн “Гэм зэмгүй Исламчууд” хэмээх киноноос болсон бөгөөд тус киног Youtube-д тавьснаар дэлхий дахины Исламчуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Д.Идэр