Улсын хэмжээнд нийт 11 аймагт коронавирусний халдвар бүртгэгдээд байна. Энэ хүрээнд БШУ-ны сайд сургууль, цэцэрлэг, дотуур байрыг халдваргүйжүүлэх төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.
Үүнд зориулж нийт 512 сая төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд үр дүнтэй зарцуулахад нь хяналт тавьж ажиллахыг Засаг дарга нарт хариуцуулжээ.