УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрүүдэн шүүгдсэн нь ил болсон Т.Чимгээ, Б.Содномпаржаа нарыг санаа тавиад шийдчихэж болохгүй юу. Хэдэн сонгууль дамнуулж шоу хийж байна. Хоёр гишүүний саналыг харсан. Тэд нар хэлэлцүүлэг хийе гэж байгаа юм билээ. Энэ “шоу”-гаа боль оо.
Хоёрдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хоёр жилийн өмнө Түр хороо байгуулсан байна. Энэ хороогоо ажиллуулмаар байна.
Гуравдугаарт, гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа нь сайн хэрэг. Гэвч энд гаргасан шийдвэр иргэддээ хүрэхгүй байна. Банкууд хүнд суртал гаргаж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)