УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
С.Ганбаатар: Хүний эрх бол шийдвэр гаргагч нараас иргэнийг яаж хамгаалах хууль. Адуу хулгайлсан этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Мөн хортой архи зарсан ААН мөн л эрүүгийн хариуцлага хүлээнэ. Харин шийдвэр гаргагч дарга нар гарын үсгээ худалдаж иргэийг хохироовол энэ бол хүний эрхийн асуудал. Хүний эрхийг зөрчигч бол шийдвэр гаргагчид байдаг.
Тэгвэл гурван сая хүнийг ажилтай болгох уул уурхайн баялгийг Ерөнхий сайд нь гаднынхантай нийлээд зараад, идээд уучихсан байгаа нь хүний эрхийн зөрчил мөн үү.
Хоёрдугаарт, үүнийг нь ярьж ойлгуулах гэж хичээж байга хүнийг харлуулж, уул уурхай зарсан мөнгөөрөө хэвлэлийг худалдаж авч, дарамтад оруулж байгаа энэ нөхцөлд тухайн иргэнийг хамгаалах ямар заалт байна вэ.
Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн асуудал бол тухайн улс үндэстэн төдийгүй хүн төрөлхтний томоохон асуудал. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хууль хүний эрхийг бүх шатанд хамгаалсан хууль.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)