УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж байна.
Т.Аюурсайхан: Хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад дэмжиж байгаа ч шинээр хороо байгуулах шаардлагагүй гэж маш олон гишүүд хэлж байсан шүү. Хүний эрхийг хамгаалдаг хороо байгуулж ажлыг бие бие рүүгээ чихдэг байдал бий болгох гэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Энд улс төрийн, эдийн засаг, хууль зүйн, аюулгүй байдлын баталгаа зэрэг дөрвөн том баталгааг хуулиар олгож өгсөн. Мөн төсвийг тодорхой байдлаар УИХ дээр шийдэж өгч байгаа. Ажиллах бүх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн.
Сонгон шалгаруулалт дээр та нар ажлыг алаад өгнө, чадна гэдэг амлалт, үүрэг авсан.
Дараа нь чадахгүй байна. Хүн хүч хэрэгтэй. Хүндрэлтэй байна гэд энэ хуулийг оруулж ирж байна. Үүний дараа дахиад олон юм ярихагүй шүү. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. Үндсэн ажлаа хийгэрэй.
Хөл хорьж байгаа хязгаарлалтын дэглэм тогтоож байгаа арга хэмжээнүүд Үндсэн хуульд заасан хүний эрхэд харшилж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл хүний амьд явах эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.
Тусгаарлалтад байгаа иргэдтэй харьцахгүй байна.
Тусгаарлалтад байгаа иргэн нас барж байна. Гадаадаас ирсэн иргэд зочид буудлын цонхоор бууж байгаад унаж нас барж байна. Энэ дээр ямар ажил хийж байгаа юм. Харьцаж асуудлыг нь сонсож байх хэрэгтэй. Энэ мэт удаа дараа сануулж байгаа шүү. Ажлаа хийнэ шүү.
Б.Лхам