Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаас дэд сайд нарыг томилно хэмээн эх сурвалж мэдээллээ.

Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаас дэд сайд нарыг томилно хэмээн эх сурвалж мэдээллээ. АН-аас дэд сайдад Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Бельги улсад элчин сайд байсан А.Баттөр, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан, Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа, “Гангар” компанийн захирал Б.Пүрэвээ, "Комит сервис" компанийн захирал Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны гишүүн н.Туваан, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарын нэрс дуулдаад буй. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Хууль зүй дэд сайдад Э.Эрдэнэжамьян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад МАХН-ын гишүүн О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Б.Тулга, Үйлдвэр хөдөө, аж ахуйн дэд сайдад Б.Цогтгэрэл нарын нэрс тодроод байгаа юм.
Б.Золбоо