УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Цэцийн гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Улсын дээд шүүхийн санал болгосон цэцийн гурван гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан учир Ж.Эрдэнэбулганыг нэр дэвшүүлээд буй.
Харин АН-ын бүлгээс уг асуулаар завсарлага авахыг хүссэн тул Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
А.Сүх