Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Би цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй

2021-3-26
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-Ардчилсан намын даргын сонгууль хоёр талд болж байна. Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулиа зохион байгуулж байхад С.Эрдэнэ үймүүлээд байна гэх. С.Эрдэнийн талаас ч нөгөө талынхаа байр суурийг эсэргүүцэж байгаа. Та энэ үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоо тэрнийх нь зөв, энэнийх нь буруу гэж ярихад утга учиргүй болчихоод байгаа юм. хэн нь дүрмийн дагуу байна вэ гэдгийг эхэлж харах хэрэгтэй. 2017 онд батлагдсан ардчилсан намын шинэ дүрмийг хийхдээ Английн Консерватив намын дүрмийг орчуулж суурь болгоод цөөнгүй зүйлийг нь тусгасан. энэ дүрмээр дөрвөн жил тутам Ардчилсан нам Их хурлаа хийдэг, тэр нь одоогийн маргалдаад байгаа олон асуудлыг шийдэх Үндсэн дүрмийг баталж өгсөн. Өнгөрсөн жил цахимаар хийгдсэн ан-ын их хурлыг дүрмээ зөрчсөн гээд шүүх зөвшөөрөөгүй, шүүхийн зөв, цахимаар их хурал хийх заалт байхгүй. дүрмийн дагуу л даргын сонгууль зохион байгуулагдах ёстой. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ардчиллын төлөө тэмцэж байгаа 152 мянган гишүүнтэй нам. энэ гишүүд л даргын сонгуульд санал өгнө. с.эрдэнэ туваанд ажлаа өгөх үеийн гишүүдийн бүртгэлийг ярьж байна. монгол улсын өнцөг булан бүрт амьдардаг 152 мянган гишүүний албан ёсны бүртгэл, дотоод сонгууль явуулж байсан бүтэц гэх мэт бүх зүйл ц.тувааны гарт очсон гэсэн үг. хоёр сонгууль, хоёр нэр дэвшигч гэж байхгүй, дүрмийн дагуу хийгдэж байгаа сонгууль л хүчинтэй.

Ер нь бол хоёр тал болчихоод байгаа хүмүүс бушуухан эв зүйгээ ол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх цаг дөхөж байна, бэлдэх цаггүй боллоо.

-Ардын намын даалгавраар С.Эрдэнэ хөдлөөд байна гэх юм. Энэ хэр ортой юм бэ?

-Ц.Тувааны талынхан тийм зүйл яриад л байна лээ. Арай үгүй байлгүй дээ.

-Аль сунгааг нь албан ёсных гэж ойлгох вэ?

- Миний хувьд гуравдугаар сарын 28-нд болох и.Мөнхжаргал даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулах сонгуулийг дэмжиж байгаа. Яагаад цахим биш ДСх-ны сонгуулийг дэмжиж байна вэ гэдгээ хэлье л дээ. Мөнхжаргал даргатай ДСХ бол 2017 онд намын их хурлаар сонгогдсон дүрмийн байгууллага. 2017 оны хавар хуралдсан Ардчилсан намын их хурлаар одоогийн Ерөнхийлөгч х.Батттулгыг нэр дэвшүүлэхээс гадна намын даргын сонгуулийг баталгаажуулж, Дотоод сонгуулийн хороо, үндсэн Дүрмийн хороо зэрэг байгууллагуудыг байгуулсан юм. Одоо тэр их хурлаар байгуулсан бүх байгууллагууд хүчинтэй байгаа гэсэн. Сүүлд үБх-ээр байгуулсан Дотоод сонгуулийн болон Дүрмийн хороо хүчингүй. Учир нь тэдгээр байгууллагыг дараагийн үБх биш АН их хурал нь байгуулах ёстой.

Тэгэхээр таван жилийн өмнө байгуулагдсан дээрх байгууллагууд бол дөрвөн жил тутам хийгддэг Их хурал нь хийгдээгүй учраас хүчин төгөлдөр, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой юм. ирэх дөрөвдүгээр сард намын их хурал болох ёстой. энэ их хурлаар аль болох биеэрээ цуглаж хуралдах ёстой. Учир нь цахим хурлын талаар манай намын дүрэмд байхгүй юм. С.Эрдэнэ гомдол гаргаад цахимаар хуралдсан намын их хурлыг хүчингүй болгуулсан, түүний гомдлыг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн нь цахим хурлын талаар намын дүрэмд заагаагүй учраас тэр юм. Дүрэмд өөрчлөлт хийж, цахим хурал хийх талаар тусгасны дараагаар цахим хурал, сонгууль зэргийг хийж болох байх л даа. энэ ч утгаараа С.эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн хийгээд байгаа цахим сонгууль бас хүчингүй. Харин Дотоод сонгуулийн хорооноос цаасаар явуулахаар бэлдэж буй намын даргын сонгууль хүчинтэй.

Цахим сонгууль сайн, муу, луйвар ордогтоо биш, дүрэмд байхгүй учраас л Дээд шүүх ч бүртгэж авахгүй. С.эрдэнийн талд ямар гишүүдийн жагсаалт байгаад яаж санал авах гээд байгааг би сайн ойлгохгүй л байна. Дээр хэлсэнчлэн намын гишүүдийн бүртгэл нэг газар л байгаа шүү дээ. Олон жил сонгууль явуулаад сурчихсан системээ ажиллуулсан сонгууль нь хүчинтэй.

хамгийн гол нь түрүүчийн их хурлаас батлагдсан Дотоод Сонгуулийн хороо, үДх болон С.эрдэнэ дарга хүчинтэй байгаа. Гэхдээ Дотоод сонгуулийн хороо, Дүрмийн хороо намын дарга гурвын хувьд статус нь бас өөр байгаа юм. Учир нь дүрэм дээр нь ялагдсан намын дарга бол өргөдлөө өгөөд, дараагийн намын даргыг сонгоход оролцохгүй гэж заасан байдаг. Нөгөө хоёр байгууллагыг яагаад хүчинтэй байгаа талаар түрүүн хэлсэн. Маргалдаж байгаа талуудын аль нэгийг хүчинтэй гэхээсээ илүү аль нь дүрмийн дагуу явж байна вэ гэдгээс нь харж, энэ нь зөв шүү гэж хэлээд байгаа юм.

-Тэгэхээр Ц.Тувааны тал олонх гэсэн үг үү?

-Олонх, цөөнхдөө биш. Дүрмээрээ Дотоод сонгуулийн хороо, нэр дэвшигчдийн талд эрх мэдлээ өгчихсөн. Нэр дэвшигчид өөрсдөө нарийвчилсан дүрмээ, тухайн сонгуульд ямар мөнгө зарцуулахаа, ямар байдлаар явуулахаа тохирдог дүрэмтэй. Гэтэл дөрвөн нэр дэвшигч өрсөлдөөд явж байтал хажуунаас нь өөр хүмүүс орж ирээд бид нар оролцоно гэхээр гажуудчихаж байгаа юм. Өргөдөл хүлээн авах, сурталчилгаа, мэтгэлцээн хийх хугацаа нь өнгөрчихөөд байна шүү дээ. Өөр намын дарга манай намын даргын төлөө өрсөлдөнө гэхээр их л сонин санагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж муудалцмааргүй байна. Дүрмийн байгууллагууд нь албан ёсны ажлаа хийх хэрэгтэй. Бүх зүйлээ хуулийн хүрээнд зөв хийхгүй бол Ардын нам янз бүрээр өөлөөд унана шүү дээ.

-Хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж эв дүйгээ олох гэж үзсэн ч үр дүнгүй болсон. Үүнд юу нөлөөлөв?

-Энэ тохиролцдог зүйл биш л дээ. Цорын ганц шалгуур байгаа нь дүрмийн дагуу эсэх. энэ шалгуураар л шалгахаас биш бид ч, та нар ч энэ сунгаанд оролцож байна, хэдүүлээ тохирчихъё гэсэн зүйл байхгүй. Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл гэх зэрэг хүмүүс намын даргын сонгуульд оролцох байсан бол саяын дөрвөн залуугийн өрсөлдөж байгаа сонгуульд оролцож, нэг өдөр эхлэх ёстой байсан.

-Намын дийлэнх гишүүд долдугаар Их хурлаас сонгогдсон И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороог хүчин төгөлдөр гэж үзээд тэндээс зарласан намын даргын сонгуульд саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн гэх юм. Цахимаар оролцох тухай ч зарим нь ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй. хуучин шигээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын байран дээр очиж цаасаар өгнө. Нөгөө талд намын гишүүдийн нэр ч байхгүй юм билээ. Ямар хүмүүсээс санал авах гээд байгааг ойлгоогүй.

Одоо дотоод сонгуулиа бушуухан дуусгаад Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бэлдэхгүй бол болохгүй болчихоод байна. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дахиж нэр дэвшүүлээд явахгүй бол У.хүрэлсүхийг ялах хүн манай намд өөр алга. Танай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа ч би энэ тухай хэлсэн.

-Ардын намд Ардчилсан нам толхилцох нь давуу тал болж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах том боломж олгож байна л даа. Үүнд та юу хэлэх вэ?

-Тэр үнэн. Манай намын эв нэгдэлгүй байдал нөгөө талд оноо л болж байна. Тиймээс бушуухан эв зүйгээ олоод дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Дүрмийн бус зүйл хийж байгаа хүмүүс болих ёстой.

-Та намдаа үүсээд буй асуудлаар С.Эрдэнэ болон Ц.Туваан нарын хүмүүстэй санал солилцож, байр сууриа илэрхийлсэн үү?

-С.Эрдэнэд бол олон удаа хэлсэн. Сүүлдээ утсыг минь авахаа больсон.

Туваантай ч гэсэн ярьсан.

-Та намын гишүүний хувиар намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа дөрвөн хүнээс хэнийг нь дэмжиж байна вэ?

-хэн нь ч намын дарга болсон болно доо. 2024 онд энэ дөрвийн хэн нь Ардчилсан намын лидер нь болоод сонгуульд ялаад Ерөнхий сайд болчихоор харагдаж байна, түүнийг нь л сонго гэж намынхандаа хэлье.

-Ардчилсан нам даргаа сонголоо ч цаашид эв зүйгээ олж чадах болов уу?

-Чадахгүй бол ялагдаад, чадвал ялаад л явна шүү дээ. Манай намын 30 жилийн түүхэнд ийм зүйл байнга л болж байсан. харин 2000 оноос хойш бутарчихгүй л яваад байгаа юм. эхний 10 жилд маш олон жижиг намууд нэгдсэн нь энэ юм. Цаашдаа энэ бүхнийг барих ганц л зүйл бий, тэр нь намын дүрэм. Английн Консерватив намын дүрмийг намын үндсэн хууль гэдэг юм билээ. Түүнтэй адил намын үндсэн хуулиа барьж, намынхаан үйл ажиллагаанд орох хэрэгтэй. үгүй бол Ардын намд ашиглуулаад л дуусна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dorj (66.181.185.174)
    Erdeniin hoino suuchihaad araas ni shuvugduud suudag un chanariin huvid estoi huliin chigjii huruu shig nuhur
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    5 цаг 20 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    5 цаг 58 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    6 цаг 56 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    6 цаг 59 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    7 цаг 7 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    7 цаг 32 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 36 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    8 цаг 9 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    8 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 40 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    8 цаг 44 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    9 цаг 0 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    9 цаг 14 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    9 цаг 24 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    10 цаг 1 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    10 цаг 22 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    10 цаг 38 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    11 цаг 21 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    11 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    12 цаг 2 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК