УИХ-ын чуулганы хуралдаанаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусныг онцлон хүргэе.
Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, ордод Монголын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын баталсан 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хяналт, шалгалт тавих үүрэг бүхий Түр хороо байгуулагдахаар шийдсэн.
Түр хорооны бүрэлдэхүүнд өмнө нь Засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа өөрийнхөө гурван сайдыг хамтарсан тушаалтын ажлын хэсэг гаргаж энэ ордод зардлын хэтрэлт, зөрчил зэргийг ил болгож байсан Н.Алтанхуяг гишүүнийг оруулахыг дэмжиж байна.
У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа алдагдсан орд, баялгуудаа төр, ард түмнийхээ мэдэлд авах ялангуяа, Оюутолгойн ордын талаар байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Рио-Тинтогийн захирлуудад “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж хэлж байсан. Энэ хүрээнд олон ажил хийгдсэн.
Б.Лхам