УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий компанид 950 тэрбумын зээл авсан хэрэгт буруутган, анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон билээ. Г.Солтаны өмгөөлөгч давж заалдсан ч давж заалдах болон Улсын дээд шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн билээ.
Тэгвэл Г.Солтаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллажээ. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ялынхаа тал хувийг эдэлсэн гэдэг үндэслэлэлээр Төрийн тэргүүн ийнхүү уучлал үзүүлэх зарлигт өчигдөр гарын үсэг зурсан байна.
У.Тэргэл