Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын 8-ны олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нярай болон олон хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан зэрэг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн казак иргэдэд уучлал үзүүлжээ.
Ийнхүү хорих ангид ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлсний дотор УИХ-ын гишүүн асан Г.Солтан ч багтжээ.
У.Тэргэл