УИХ-ын чулганы хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг томиллоо.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарыг хууль өөрийнхөө тайлбарлалаа хэмээн эсэргүүцэж, ширүүн марган өрнөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар “Цэцийн гишүүн Н.Чинбатыг чөлөөлөх эсэх асуудал арваннэгдүгээр сарын 27-нд үүнэ хойш сарын дараа үүснэ.
Өмнө нь энэ асуудлыг ярихаар дарамталсан хэрэг болно.
Би хууль тайлбарлаагүй. Дагаж мөрдөхийг шаардаж байна. Ж.Батсуурь аа, хууль ойлго, унш. Уншиж байгаад ажиллаж сур. Анхааруулж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)