УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Таны асуулга нэгдүгээр сарын 21-нд ирсэн асуулга байна. Үүнээс хойш нислэгийн тоо 12 удаагийн нислэг болж нэмэгдсэн. Эх орондоо ирэх хүсэлтэй 8000 гаруй иргэн байна. Үүнээс 4700 гаруй нь яаралтай ирэх иргэд байна.
Иргэдийн дийлэнх нь Солонгос улсаас ирэх хүсэлтэй иргэд байна.
Эдгээр иргэдээ 3, 4, 5 сард хуваарилаад бүгдийг нь авах саналаа УОК-т гаргахад тавдугаар сарын 1 гэхэд иргэдээ татан авч дуусах тооцо гарсан. Мөн гадаад улсад суугаа Монгол иргэдээ вакцинжуулах хүсэлтийг бүх дипломат төлөөлөгчийн газруудаа дамжуулж хүргүүлсэн. Гадаад улсад 172 мянган Монгол иргэн байгаагаас 42 мянга нь БНСУ-д бий” гэлээ.
Б.Лхам