УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Гадаадад гацсан иргэдийг эх орондоо авчрахын тулд дотоодын халдварыг хумих, вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр ямар бодитой ажил хийж байна вэ. Төсвийн хөрөнгөөр өнөөдрийг хүртэл хичнээн вакцин авсан бэ гэх асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа. Тэрбээр “Хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакциныг авсан. Мөн Хятад улсаас 300 мянган тун Синофарм вакцин, хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын 10 мянган тун “Спутник-V” вакцин, гуравдугаар сарын 12-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 114 мянган тун АстраЗенека вакцин, гуравдугаар сарын 24-нд 27 мянган тун Файзер вакциныг татаж авсан.
Цаашлаад “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгох ёстой. Нэмэлт эх үүсвэр бий болгохоор ажиллаж байгаа. 1.5 сая тун Файзер вакцин, нэг сая тун Спутник-V вакцин, 900 мянган тун Синофарм вакциныг арилжааны шугамаар авахаар яриа хэлэлцээрийг хийж байгаа. ХХоёр хөрш улстайгаа үндсэндээ тохиролцсон. Спутник-V вакцинийг дөрөвдүгээр сард оруулж ирнэ” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)