УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийх гэж байна.
Урьдчилсан байдлаар энэ сарын 29 буюу ирэх даваа гарагаас орон нутгийн иргэдийг дархлаажуулж эхлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 13 аймагт халдвар гараад буй. УИХ-ын гишүүдийн зүгээс орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудаа яаралтай дархлаажуулах шаардлагатай байгаа талаар өнөөдөр чуулганы хуралдаан дээр онцолж байсан юм.
Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн даваа гарагийн УОК-ын хуралдаанаар манай улсад дархлаажуулалтын 240 мянган тун вакуин байгааг хэлсэн. Мөн өчигдөр ковакс хуралдааны үеэр файзерын 25740 тун, “Спутник-V” нэг сая тун вакцин орж ирсэн билээ.
Б.Лхам