Дарлаажуулалтын эхний тунгаа хийлгэсэн хоёр иргэнээс халдвар илэрчээ. Иргэдийн дунд вакцин хийлгэсэн л бол халдвар авахгүй гэсэн ташаа ойлголт байгааг мэргэжлийнхэн анхаарууллаа.
Вакцины хоёр дахь тунг хийлгээд 14-21 хоногийн дараа дархлаажуулалт тогтох учраас энэ хугацаанд халдвар хамгааллын сайтар мөрдөх шаардлагатай. Учир нь нийслэлд халдваргүй бүс гэж байхгүй. Бүх газар эрсдэлтэй учраас дархлаажуулалтад хамрагдсан ч маскаа зүүж, гараа угаах, шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, олуулаа цуглаад маскаа авахгүй байхыг зөвлөж буй.
А.Сүх