Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээж авахгүй байх магадлал "ӨНДӨР"

2021-3-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед "улиас унагахаас" хэтрэхээ больжээ. Тэрбээр өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаа мэдэгдсэн.

Арга хэмжээ авах тухай албан бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс тодруулга авахаар хандаад байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ. Харин түүний хоригийг хүлээж авахгүй байх магадлал өндөр гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж буй.

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан санал, хоригийг хүлээж аваагүй. Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбат гишүүнийг тангараг өргөх ёслолыг хойшлуулах санал гаргасан ч дэмжигдээгүй.

Энэ талаар тэрбээр "Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна. Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу? Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна. Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу" гэдгийг хэлсэн.

Гэвч түүний үг "ҮГ" болоогүй. 

Түүнчлэн АНУ-ын Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хөндсөн ч үндэслэлгүй гэх шалтгаанаар УИХ-ын гишүүд хүлээж авахаас татгалзсан. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах, коронавирусний цар тахалтай холбоотойгоор өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, төсвийн тухай хуульд хориг тавих зэрэг нэлээд олон санал, санаачлага гаргаж, хориг тавьж байсан ч дэмжигдэж байсан удаагүй. 

Энэ удаад ч мөн Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахгүй байх магадлал өндөр байгаа аж. 

Б.Баатар   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • ЗОЧИН (66.181.161.22)
    УИХ-н гишүүдийн талаас илүү хувь нь 700-аас илүү сая төгрөг ЖДҮ-ээс хулгай хийгээд газар дээрээ баригдаж байгаа УИХ-г гэмт хэрэгтний үүр уурхай гэхгүй бол юүг хэлэх юм
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.22)
    УИХ-н гишүүдийн талаас илүү хувь нь 700-аас илүү сая төгрөг ЖДҮ-ээс хулгай хийгээд газар дээрээ баригдаж байгаа УИХ-г гэмт хэрэгтний үүр уурхай гэхгүй бол юүг хэлэх юм
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.70.187)
    Манай ерөнхийлөгч хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ хүн бүрийн сэтгэлд нийцэхгүй дургүйг хүргэх болсон. Одоо хэн ч түүнтэй нөхөрлөхгүй.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    Хүний биологийн нас хорвоогийн жамаар өвгөн болж байгаа энэ тэр бол улс төрийн үзэмж улс орны тусгаар тогтнолд ямар хамаатай юм бэ. Огт хамаагүй шударга зүйл чинь хорвоогийн жам. Мөнгөтэй ч аргатай ч бүгд л хөгширч өвгөрнө.орон гаран болно залуу улсын аяыг даахаа болино. Тэгээд хүссэн ч хүсээгүй ч хүчилсэн ч хүчлээгүй ч тэтгэвэртээ гарна.Энд улс төржүүлэх шаардлага байхгүй боломжгүй юм чинь энэ байгалийн хууль.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.47.30)
    хүлээж авахгүй байх магадлал өндөр биш ээ малушка минь, ерөөс хүлээж авахгүй нь нэн тодорхой юм за юу
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Халх (202.9.46.208)
    Энэ МАН ын хулгайчдын их хурал тарвал таарна.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Халх (202.9.46.208)
    МАН арай хэтэрч байна. Гэмтхэрэгтэнг ,ж.Батэрдэнэ, хүртэл гишүүнээр аваад, бүр байнгын хорооны дарга өөр юуч гэнэв тушаал дэвшүүлээд байхдаа яахавдээ. Баттулга ерөнхийлөгч зөв л юман дээр хориг тавьдаг шүүдээ!
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Монгол (202.9.46.208)
    Ерөнхийлөгч Баттулга бүү шантраарай. МАН дандаа олонхи болж монголын төрөөр тоглохгүй байлгүй. Олон иргэд ухаантай.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.9.46.208)
    Гэмт хэрэгтнүүдээс олонхи нь бүрдсэн МАН ын хулгайчдын УИХ мөнх байх юм шиг их дураараа дургиж байнадаа. Ерөнхийлөгч их боломжийн зөв юман дээр хориг тавьдагш дээ. Монголын олон иргэд МАН ын хулгайчдыг мэддэг болсон.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.126.88.219)
    Хуулийн сайн мэдлэгтэй хүнээр хуулийн зөвлөх тавиаагүй дандаа тэтгэвэрийн мэдлэг боловсрол муутай авгай нараар зөвлөхөө хийлгүүлж байгаагийн горыг маш их амсаж байна даа энэ хүн одоо бүх юм нь дуусч байна даа олигтой зөвлөөд чиглүүлээд өгөх хүн байхгүй хэцүү юмаа
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (64.119.23.27)
    УИХ-н гишүүдийн талаас илүү нь гэмт хэрэгтэн ч гэх шиг солиотой юм ярьсан хачин нөхөр.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.132)
    Төрийн хутгуурын үгийг хэн хүлээж авахын.үнэн нь илчлэгдээд л байна шүүхийг гартаа авч хүнийг шүүхээр дарамталдгийг нэг биш нэлээн олон хүн хэлээд бна.нэг хүн хэлж байгаа бро гүтгэж гэж бодохсон.өөрөө үндсэн хуулий цэцэь нөлөөлчөөд МАН руу чихэж ч байх шиг.эр хүний шинжгүй тийм болоод л эхнэр хүүхдээ нуугаад байдаг биз.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • irgen (64.119.20.242)
    Za ene songuili gedeg yum tsag hugatsaanii asuudal shuu dahiad olon songuuili bolno shuu gedgiig MAN ii gishuud medne bnzdee dandaa ingej luivardaj oluulaa bh bolov uudaa Buh ard tumnees uuriinhuu hucheer songogdson urgelj ard tumnii tald bdag Yurunhiilugchuu demjih tsag irnee gej bodoj bna.iimerhuu bval hezeech ta nariig ard tumen songohgui shuu gedeg tootsoo vgaa bolov uu yum gants bish bh shuu
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.111)
    Бүү хүлээж ав. Энэ нэг төрийн хутгуур. Ерөнхийлөгч бүү хэл эр хүний хугархай биш байна. Би энүүнд итгэж, сайхан эр хүн бөх хүн учраас эцэг болоод явж болох байх гээд саналаа өгсөн юм. Одоо бол гутаж өөртөө гомдож байна.
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (103.57.94.34)
    УИХ-ын гишүүний талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн гэж ярьж бичиж байгаагаас үзэхэд эрх мэдэлтнүүд, сэтгүүлчид л ТӨР ЗАСГАА шороотой хутгах юм даа. Туйлшралыг ард түмэн итгээд хэрүүл эхэлнэ. Хийдэг ажил нь энэ болох зуршил тогтох гээд байна уу
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (39.154.234.255)
    MAH-han huleej avahgui, namiinhaa dargiin ugeer uls ornoo udirdaj bn sh dee. Gants hunruu dairaad, AH eronhiilogchiin songuulid yalaarai. MAH- buduuleg humuusiig yah yostoi yum boldoo
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    4 цаг 26 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    5 цаг 3 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    6 цаг 1 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    6 цаг 4 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    6 цаг 12 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    6 цаг 37 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 41 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    7 цаг 14 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    7 цаг 37 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 45 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    7 цаг 49 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    8 цаг 5 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    8 цаг 19 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    8 цаг 29 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    9 цаг 6 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 27 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    9 цаг 43 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    10 цаг 26 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    10 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    11 цаг 7 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК