
Жүжигчин Жон Траволта алдартнуудыг хамгаалах бамбай нь хувийн нууцын
хууль байх ёстой хэмээн хэлжээ. Тэрээр энэ үгийг Их Британийн гүнж Кэйт
Миддлетоны нүцгэн зургийг нууцаар дарж, олонд дэлгэсэн хэрэгтэй холбон
хэлсэн байна.

Жүжигчин Жон Траволта алдартнуудыг хамгаалах бамбай нь хувийн нууцын хууль байх ёстой хэмээн хэлжээ. Тэрээр энэ үгийг Их Британийн гүнж Кэйт Миддлетоны нүцгэн зургийг нууцаар дарж, олонд дэлгэсэн хэрэгтэй холбон хэлсэн байна.
Жон Траволта BBC телевизэд маргааш нээлтээ киноныхоо талаар ярьж байхдаа энэ сэдэврүү хазайсан аж. Тэрээр хувийн амьдралаа хөндүүлнэ гэдэг алдартан байхын хамгийн муухай мөч хэмээн хэлсэн байна. “Та алдартан эсвэл хэн ч таньдаггүй нэгэн байх нь хамаагүй. Хүн бүрт хувийн амьдрал байдаг. Иймэрхүү асуудлыг хуулиар зохицуулах ёстой” хэмээжээ.
Жүжигчний тоглосон "Savages" кино маргааш Англид нээлтээ хийх юм.