Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргын сонгууль зэрэг эхэлсэн билээ. Тодруулбал, Ц.Тувааны талын сонгууль өчигдөр хөдөө, орон нутагт санал хураалтаа явуулсан бол өнөөдөр нийслэлд үргэлжилж байна. АН-ын гишүүд 08.00-22.00 цаг хүртэл саналаа өгөх бөгөөд О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа юм.
Харин С.Эрдэнийн тал АН-ын даргын сонгуулиа цахимаар өнөөдөр явуулж байгаа ба Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Л.Гүндалай, Ц.Уртнасан нарын таван хүн өрсөлдөж байгаа билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)