Озеки Харүмафүжи 13 дахь өдрийн барилдаанд Кисеносатог ёрикири мэхээр буулган авч 13 даваатай боллоо. Хакүхо мөн Какүрюүг буулган авч 12 даваатай араас нь нэхсээр байна. 2 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байсан Озеки Какүрюү, Кёкүтенхо, Кисеносато, Такаяасу нар бүгд өвдөг шороодлоо. Маргааш Харүмафүжи Какүрюүтэй, Хакүхо Кисеносатотой тус тус барилдана.


















































