Ардчилсан нам дотроо С.Эрдэнийн, Ц.Тувааны гэж хоёр хуваагдсан шигээ АН-ын даргыг сонгох сунгаа ч хоёр талд зэрэг явлаа. Энэ удаагийн АН-ын даргын сунгаагаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас АН-ын даргаар М.Тулгат ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорлоо.
Ингэснээр АН-ын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар биш М.Тулгат, О.Цогтгэрэл нар булаацалдах тодорхой болж байна.
Өөрөөр хэлбэл, жинхэнэ “тулаан” одоо л эхэлнэ гэдгийг АН-ынхан дотооддоо хүлээн зөвшөөрч эхэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)