зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга, Сү.Батболд хоёрыг оффшорын 16 баримтыг нь тэврүүлээд хуулийн өмнө хамтад нь дуудъя

2021-3-29
0
ЖИРГЭХ

“Тэднийг дуудчих зүрхтэй аавын хүү Монголын хууль хяналтын байгууллагад одоогоор алга уу”

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт. Ардчилсан Монгол Улсад хүн бүр тэгш эрхтэй шүү гэсэн агуулга юм.

Харин сүүлийн жилүүдэд Монголын хууль хяналтынхан нэр нөлөө, албан тушаал, хөрөнгө бэл үл харгалзан, авлига албан тушаалын хэргүүдийг зоригтойгоор барьж авч шийддэг болсон. Олон нийт ч үүнд таатай хандаж байна.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёртой холбоотой оффшорын хэргийг зүрхлээд шалгачих аавын хүү Монголын хууль, хяналтын байгууллагаас одоогоор тодроогүй байна. Юуны учир, яагаад вэ?!

Х.Баттулга, Сү.Батболд хоёрт ижил төстэй олон зүйл бий. Тэд Монголын толгой баячууд, бизнесмэнүүд. Монголын төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж явсан, хашиж байгаа. 2016, 2017 оноос хоёулангийнх нь оффшор хөрөнгө, дансны сүлжээ ил болсон байдаг.

Хамгийн гол нь нөгөө талд нь хууль хяналтын нүд чихнээс холуур өнгөрөмгүй баримт материалууд нэгэнт ил болсон.

Манай хуулийнхан аанай л таг чиг...

Товчлоод, тус бүр 8 баримтыг энд нэхэн сануулъя.

Халтмаагийн Баттулгын оффшорын 8 баримт:

Нэг. Х.Баттулгын оффшор бүст байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын иргэн Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны 7-р сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн. Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна.

Хоёр. Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан. Энэ үйл явдлын мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамардаг.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны 3-р сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны 4-дүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг.

Гурав.  “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг.

Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга, Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой.

Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг.

Дөрөв. Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил боллоо. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа 2007 оныг хүртэл захирлыг нь хийж байсан, саяхныг хүртэл охиноороо дамжин хувьцааг нь эзэмшиж байсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэх оффшор компани нь түүний дипломат паспортаар бүртгэгджээ.

Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа өөрийн албан хэрэгцээний дипломат Д0001046 дугаар бүхий паспорт дээрээ үүнээс гадна хэд хэдэн компани байгуулжээ. Түүний дипломат паспортоор “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

Тав. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж байхдаа “Финсланд Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

Зургаа. УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл Сингапурын оффшорт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз Пи-Ти-И” компанийн захирлаар ажиллажээ. Энэ түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдэж байгаагүй. Х.Баттулга 2011 он гэхэд “Биз-Интегрэйшн Пи-Ти-И” гэх компанийн хувьцаа эзэмшигчээр байсаар л байжээ. “Ассет Профешионал Сервисес Пи-Ти-И” гэсэн компанийг мөн л өөрийн нэр дээр үүсгэн байгуулж байсан байна.

Долоо. “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан.

Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг.

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

НАЙМ. Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна.

Сүхбаатарын Батболдын оффшорын 8 баримт:

Нэг. Сү.Батболд Британийн Виржинийн аралд “Premier Edge Limited” (Premier Edge) оффшор компанийг ганцаараа 2005 оны 8-р сарын 5-нд байгуулсан байдаг. Энэ компанийг 2006 оны 4-р сарын 25 хүртэл Сү.Батболд ганцаараа эзэмшиж байжээ.Энэхүү оффшор компани 2006 оны 2-р сард “Knightsbridge Apartment” хэмээх ихээхэн үнэ цэнэтэй харш худалдан авчээ.

Сү.Батболд нь оффшор компаниа нуух зорилгоор 2006 оны 3-р сард “Quantum Lake Trast” итгэлцлийн компанийг байгуулах үедээ өөрийн дипломат паспортын хуулбарыг баталгааны хамт өгч байсан баримт нь ил болжээ.

 Хоёр. 2006 оны 4-р сард Сү.Батболд дээр дурдсан “Premier Edge” компанийнхаа хувьцааг Британийн Виржинийн арлуудад байдаг “Regula Limited” (Regula) компанид нэр заан шилжүүлжээ. Дараа нь 2015 оны 6-р сарын16-нд “Premier Edge” компанийн хувьцааг эзэмших эрх “Regula” компаниас Сү.Батболдын хүү Баттүшигт шилжжээ.

Гурав. 2015 оны 10-р сарын 6-нд “Premier Edge” компани нэмж хувьцаа гаргасан бөгөөд түүнийг С.Баттүшиг, түүний дүү Б. Саманд нар хамтран эзэмшигч болжээ.

2016 оны 9-р сарын 8-нд Сү.Батболдын хүүхдүүд “Premier Edge” компанийнхаа хувьцааг Чёон Чү Ён-д буюу түүний “Lorsch” хэмээх өөр нэг оффшор компанид худалджээ.  2017оны 11-р сард “Knightsbridge Apartment” харшаа нэр үл мэдэгдэх компанид 1,85 сая стерлингийн фунт буюу 2,5 сая доллараар заржээ.

Дөрөв. “Winrock Invest Limited” нэртэй компани Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд 2006 оны 7-р сарын 4-нд бүртгүүлжээ. Сү.Батболд 2006 оны 9-р сарын 6-аас 11-р сарын 1-ний хооронд энэ оффшор компанийн 100 хувь эзэмшигч бөгөөд захирал нь байжээ.

Тав. Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд “Grandcastle Assets Ink” компанийг 2006оны 9-р сарын 8-нд байгуулжээ. Энэ компанийг дангаар эзэмшигч бөгөөд захирлаар С.Баттүшиг томилогджээ. 

Зургаа. 2010 оны 11-р сард Чёон Чү Ён “Genetrade” компани оффшор байгуулжээ. Ингээд Чёон Чү Ён “Genetrade” болон “Grandcastle” компанийн хувьцааг дангаар эзэмшигч болжээ.

2009 оны 7-р сарын 26-нд Виржинийн арлуудад “Elmbridge Assets Limited” компани бүртгүүлэв. Сү.Батболд энэ компанийн цорын ганц эцсийн өмчлөгч байсныг шүүх саяхан нотолжээ.

Долоо. Сү.Батболд, Чёон Чү Ён нарын хариуцагчтай олон улсын шүүхийн маргаанууд Их Британи, Хонгконг, Сингапур, Жерси арал, Их Британийн Виржинийн арлууд, Нью-Йоркод явагдаж байна.

Тодруулбал, Их Британийн Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн хатан хааны шүүх танхимын шийдвэр 2020 оны 11-р сарын 18-нд гарсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сү.Батболд, Cheong Choo Young-той холбоотой, компани дээр нь бүртгэлтэй 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.

Хонгконгод С.Батболд, Чёон Чү Ён нарын хамаарал бүхий есөн оффшор компанитай холбоотой шүүхийн шийдвэр 2020 оны 11-р сарын 23-нд гарчээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 234 сая хонгконг доллартай (85.5 тэрбум төгрөг) тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах, эрхлэн удирдах, эсвэл үнэлгээг бууруулахыг хязгаарлажээ. Дээрх оффшор компаниудын эзэмшиж байгаа 2 үл хөдлөх хөрөнгө шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдагдсан бөгөөд тус улсын төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд аж.

Сингапур улсын дээд шүүх 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон байна.

Жерси аралд Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий 2 оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд 5 үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж юм байна. 2 байр нь тус бүр 2 сая ам.долларын үнэтэй бол 3 байр нь тус бүр нь 1.8 сая ам.долларын үнэтэй юм байна. Жерсийн арлын шүүхээс эдгээр үл хөдлөхийг захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Британийн Виржинийн арлуудын Дээд шүүхээс мөн л С.Батболд, Чёон Чү Ён нартай холбоотой шүүхийн шийдвэр гарчээ. Эдгээр компаниудын үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэхийг хязгаарласан байна.

Нью-Йоркийн шүүхээс одоогоор аливаа нэг үл хөдлөх, эсвэл мөнгөн хөрөнгийг хязгаарлах шийдвэр гараагүй байна.

Найм. Гадаадын улсуудын шүүхүүд дэх хэрэг маргаанд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой доорхи үл хөдлөх хөрөнгүүд байна.

1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр

2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр

3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр

4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг

5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэг

6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц

7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/

8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц

9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц

10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц

Нийлээд 57.1 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр бүртгэлтэй гэсэн үг.

Манай Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Энэ олон зуун сая ам.долларын “сураг” байтугай, 100 хүрэхгүй мянган төгрөгийн дансны гүйлгээ, “хаялга” нэхсэн ганц мессэжнээс болоод л албан тушаалтнууд баларч байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрт хууль хүрч чадаагүй л байна. Тиймээс Монгол Улсын иргээд өөрсдөө шахаж, шаардаж байгаад энэ хоёр эрхмийг оффшорын баримтыг нь тэврүүлээд хуулийн өмнө хамтад нь дуудъя. Үргэлжлэлтэй...

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Hero (66.181.181.126)
    Пээ Эд хөрөнгөнд толгойгоо мэдүүлэгчид ээ Та 2 сэтэрхий зүү ч үхэхдээ авч явж чадахгүйгээс хойш ямар их шунал, тачаал вэ? Арай ч дээ гэсэн мөртөө төр удирдана гэж юу байсан хэлэх үг даанч алга. Эртхэн ухаарч Улс орондоо оруулж нүглээ багасгасан дээр болов уу
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.218.190)
    Энэ хумуусийг хурдан шалгаад нэг талд нь гаргах хэрэгтэй шуу удаан бна
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • ард (66.181.177.249)
    ЗАЛУУ ЗАНДАН НАСНААСАА ЭХЛЭЭД ӨВГӨРТЛӨӨ
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Х (64.119.21.70)
    Хоёулаа л том бизнесмэн байсан. Одоо улс төрчид. Одоо ингэсэн тэгсэн гэж үлгэрийн далай шиг юм яриад хүн сонирхохгүй ээ. Цаг хугацаа л үнэнийг илчилдэг.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (192.82.86.218)
    heree hereeniihee harig gaihnaa gej, adilhan l hulgaich nar sh dee
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.121)
    Ялгаа байна. Батболдод эх орон гэсэн ойлголт байхгүй, олсон мөнгө болгоноо гадагшаа гаргадаг. Ямар сайндаа ерөнхий сайд болсны маргааш нь Английн сонинд монголын хамгийн баян хүн ерөнхий сайд боллоо гэж бичсэн. Тэр үед монголчууд ихэнх нь Сү.Батболд гэж ямар хүн байдгийг мэддэггүй байсан шүү.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Д. Ванганжил (66.181.187.129)
    Х. Баттулга 3-н үйлдвэр хямдхан, ил тод худалдан авч хөрөнгөө өсгөж баяжсан ч одоо болтол Улаанбаатар хотынхныг өдөр бүр мах, гурил, талхаар хангаж байна. Сү. Батболд Бороогийн 40 тн татваргүй алт, Эрдэнэт болон Оюутолгойн баялагийг нууцаар хулгайлан зарж баяжсан ч Монголыан олон түмэнд юү ч алга. Х. Баттулга Оффорчдын хөрөнгийг Монголдоо оуулахаар баялгийн хулгайчидтай тэмцэж элдэв муу нэр зүүж ганцаардаж байна. Сү. Батболд 22 оффорчдыг манлайлж, баялгийн хулгайчдыг хаацайлж байна. Энэ хоёр хүний хооронд их ялгаа байна даа.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.9.46.2)
    Нэг нөхөр нь ард иргэддээ өгөхийг нь ч өгч авахаа ч гадныхантай нийлж хэдэн зуу дахин үржүүлээд авчихсан. Нөгөөх нь өлссөн Хятадын сайхан хоолны нэр хэлбаа гэдэг шиг иргэдээ хуурч их хэмжээний хөрөнгө гадныхантай нийлээд туучихсан болж таарч байх шиг. Энэ нь дээрхи баримт харуулж байна. Энэ баримтууд хэрэв үнэн бол асуудал хуулийн дагуу шийдэдэгдэх нь тодорхой. Гагцхүү үүнийг хуулийн байгууллага эрх үүргийнхээ дагуу хяналтандаа авсанаа албан ёсоор ард түмэндээ мэдэгдэх ёстой. Үүнийг л иргэд хүлээж энэ 2 хүний бие биеэ няцаасан элдэв эрээн мэдээгээр толгойгоо эргэтэл угаалгасаар....
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (139.5.216.93)
    Улс оронд МЕРИТ зарчим (шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.25.52)
    Алилдаа адил. Сү-ийн комментчингууд эзнээ хуга магтахаар хүмүүс дагаад бодчихно гэж горьдож бгаа бололтой. Улсаа дээрэмдсэн том гарын хулгайч гэдэг үнэнг яалтай ч билээ. Үнэн юм үнэнээрээ л үлдэнэ.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Irgen (202.179.27.206)
    Su.batbold 5Tolgoig bidend abchirsan 10 jilin USA visag hootsoldoj shiiduulj bsn ged gadaad hariltsaagar mergeshsen uls turch. Battulga eok maani yahab ee mongol bichig zaagaad l bh um
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (159.89.107.215)
    Өө тэгээд бүгд Жонхуугийн гүтгэлэг байлгүй дээ
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (167.172.191.200)
    Tiishdee, Su bol shuuh dr uulzya l geed bgaa
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (128.199.85.28)
    Төмөр зам, оффшор гээд Жэнкод хийгээгүй хулгай байна уу
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (167.99.96.70)
    Баттулга чадах уу? Шүүхрүү нөлөөлөх гээд л дайрна биз
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (104.248.199.238)
    Jonhuugaas hawi iluu yum hiisen hun dee Su
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (104.248.199.238)
    Сүхбаатар дүүрэгт дулааны цахилгаан станц барьж өгсөнд нь баярладаг шүү. Манай нийтийн байр халуун устай болж, ёстой л тав тухыг мэдэрч байна. Уул нь Сүхбаатараасаа дахиад сонгогдох байсан юм.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (68.183.90.123)
    Сүхбаатар дүүргээс сонгогддог байхдаа. манай энэ хавийн үерийн далан гэрэлтүүлгийн ажлыг ёстой шийдэж өгсөн шүү. Жил бүр живж үхэх шахдаг байсан бид одоо ч гишүүндээ талархдаг.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (165.22.237.86)
    1072 хувьцааг Сү л өгсөн. Тавантолгойг энэ л хүн ард түмэндээ өгсөн. Таван толгойн нүүрсээр л өнөөдөр Улаанбаатар утаагүй болж байна. Гэтэл хэнд ч юу ч өгдөггүй улсаас хулгай л хийдэг улс төрчид энэ хүн рүү хачин их дайрах юм аа.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (37.139.20.95)
    Сү ч яахав том бизнесмэн байсан хүндээ. Хор нь арилчихсан засаг тэргүүлж байхад нь хэд хэдэн уулзалтад цуг орсон хэл ус, мэдлэг боловсрол сайтай жинхэнэ дипломат
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (167.99.96.70)
    Сү Ланзгар амьтан ш дээ. 94 онд Чингисийн балгасыг яаж босгоноо гэж цонхоороо харжл байлаа нүдэн дээр өндийлгөөд ирсэн хүндээ. Одоо харин жоохон чимээгүй болждээ. Гэтэл хангай зочид буудал хичнээн сайхан байлаа одоо балгас.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (104.131.110.221)
    Сү Тавантолгойг төрд зүгээр өгчихсөн зангарагтай амьтандоо. 90 оноос хойш төрдөө өөрийн юмаа өгсөн цорын ганц улс төрч байх шүү. Хулгайчууд муулж л байдаг цаг хугацаа харуулаад өгнө.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • Сонин юм даа, Таван толгой Монголчууд бидний өмч, Батболд монголын ордуудыг гадныханд зарж хангалттай баяжсан, тэгээд яаж тэрний гарт орчихсон байсан юм бэ? Үүнээс том луйвар гэж хаана ч байхгүй байхаа
      2021 оны 03 сарын 29
  • Зочин (162.243.144.70)
    Скайтел, Имарт, Алтай кашмир, Чингис гээд том бизнесмэн хүн ш дээ. Ямар ч компанигүй төрөөс төрсөн хулгайчууд, цүнхний компаниудаар тендер хусдаг тэрбумтнуудын хажууд гэрээ засчихаад төрлүү орсон нь үнэн үнэн.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (161.35.14.12)
    Скайтел, Имарт, Алтай кашмир, Чингис гээд том бизнесмэн хүн ш дээ. Ямар ч компанигүй төрөөс төрсөн хулгайчууд, цүнхний компаниудаар тендер хусдаг тэрбумтнуудын хажууд гэрээ засчихаад төрлүү орсон нь үнэн үнэн.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (134.122.36.70)
    Батболд ч төрийн мөнгөөр туйлдаг хүмүүсийн хажууд өөрийн бизнестэй мундаг хүн шүү. Нэгэн үе Алтай кашмирт ажилладаг байхдаа. энэ хүний хөдөлмөрч хүнлаг занг хараад хүндэлсэн. Олны яриад байгаа шиг хулгай зэлгий хийгээд байх хүн биш ээ. Харин энэ төрөөс төрсөн хулгайчууд гэмгүй царайлчихаад шударга дүр эсгээд байхаар өмнөөс нь бөгс улайх юм.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.56)
    ингээд үнэн зөвийг олон нийтэд дэлгэж байсан нь дээрээ. Нийгмээрээ л хар пиар хийдэг боллоо.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.27.206)
    Tord hen n yu hib gegdeer n harbal Battulgaas iluutei Batbold chin harin Tabantolgoig ard tumend ogson, 10 jilin vizig abchirsan ged hisen ajil n habigui ih bn lee shuuu
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.206)
    uhaad baival ih yum bii dee Jemkod
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • жир иргэн (64.119.21.146)
    Монголд шударга хууль ёс зүй гэж байну гэдгийг ард түмэн харж хүлээж байна энэ 2-г хамт шалга Т Ганболдыг олноороо дэмжих хэрэгтэй зөвхөн шударга байцгаая
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.206)
    tiishd jonhuu gej shaar ulsiin tom uildveruudiig bugdiig l avsan bizdee
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • g
      2021 оны 03 сарын 29
  • Зочин (202.179.27.206)
    Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор чинь яг баримттай юм бн лэ шүү. Харин энэ гишүүн Сү.Батболдыг гүтгэж бгаа гээд Хууль зүн сайд Х.Нямбаатар мэдэгчлээ ш дээ
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Nam bus irgen (59.153.115.155)
    Heree hereeniihee hariig gaihav gej. 2-uulaa l offshore danstai. Huulgailsan yumaa butsaagaad eh orondoo l tushaachih. Anhdagch ni bolood busdiigaa urialan duudaad tushaachih. Tegvel yadarsan ard tumen chini bayarlana bas baga haraana ta 2-iig.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.121)
    Би жирийн нэг иргэн. Сү.Батболд луйвардсан мөнгөө бүгдийг гадаадруу гаргаж зөвхөн хар амиа бодсон, энэ их мөнгөний ядаж 1%ийг эх орон, монголчуудынхаа төлөө зарцуулсан бол уучилж болох байлаа, хүний шунал гэж ямар аймаар байдгийг хардаа монголчууд минь!
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • би ч гэсэн жирийн иргэн байна энэ Женкогийн компаниуд татварт хэдэн төгрөг төлдгийн Сү.Батболд-н компаниуд 20 тэрбум төлж байхад Женко 2-г төлдөг гэсэн биздээ
      2021 оны 03 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    15 цаг 58 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    19 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 8 мин
  • Спортын шилдэг 5 кино
    23 цаг 22 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    23 цаг 54 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    23 цаг 59 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК