
Хийлч О.Байгаль өнөөдөр "Central tower"-ын 17 давхарын Monet ресторанд тоглолт хийнэ.

Хийлч О.Байгаль өнөөдөр "Central tower"-ын 17 давхарын Monet ресторанд тоглолт хийнэ. Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг эгшиглүүлэх оройн зоогт 100 хүн оролцох боломжтой. Өнгөрсөн нэгдүгээр сард бие даасан тоглолтоо хийсэн хийлч бүсгүй энэ удаа П.И. Чайковский, Сент Санс болон Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг тоглох аж. "The best of clasics" тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин урилгаар оролцож, ая дуугаа өргөх юм.
Д.Ундрах 24tsag.mn