УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Сангийн мөнгийг хаана байршуулж байгаа вэ. Эрсдэлгүй байгаа юу. Өндөр өртөгтэй мэс заслыг сангаас санхүүжүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар хичнээн иргэн даатгалаараа өндөр өртөгтэй мэс заслын даатгал аваад байна вэ гэхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Даатгалын сангийн мөнгийг Төрийн санд байршуулж байгаа. Гуравдугаар сарын 1-нээс өндөр өртөгтэй, ялангуяа харвалт, шигдээс, хорт хавдар, төрөлхийн гажиг, халдварт бус өвчний эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлж байгаа” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)