
ДБЭТ-ын дэргэдэх “Ньюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорьжээ.

ДБЭТ-ын дэргэдэх “Ньюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорьжээ. Тэд маргааш тус хотод дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд энэ удаад Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар Буриадын драмын театрт зочилж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад “Ньюанс” хамтлагийнхан өнгөрөгч зун буриад түмний “Алтаргана” их наадамд урилгаар оролцож байсан бол энэ удаад Чита мужийн Агын районы 75 жилийн ойн тоглолтод мөн уригдаж ая дуугаа хүргэхээр болжээ.
Д.Ундрах 24tsag.mn