Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томиллоо.
Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм.
Сэтгэгдэл (1)