Эдийн засгийг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээл олголтын талаар Сангийн Сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гуравдугаар сарын 29-ний байдлаар, 3 хувийн хүүтэй ажлын байрын зээлд 152,8 тэрбум төгрөгийн 2100 гаруй зээлдэгчийн зээл гарчээ. Энэ нь чамлахааргүй бас хүртээмжтэй байгааг илтгэж байгаа юм. Ирэх тавдугаар сарын сүүлч гэхэд нэлээн өндөр хувьтай байх болно.
Задалбал, нийслэлд 53,8 тэрбум төгрөгийн зээлийг 660 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгосон бол орон нутагт 99 тэрбум төгрөгийн зээлийг 1771 байгууллага, иргэнд олгосон байна. Нийтдээ 80,6 тэрбум төгрөгийн зээлийг 2088 иргэнд зээл олгожээ” гэв.