УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг хуульчлах нь зөв. Гэхдээ баар, ресторан, үйлчилгээний газраар архийг лонхтой нь зарахгүй гэж байна. Гэтэл бас нэг нугалаа гарахгүй юү. Цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирээд дарамтлаад жижиг бизнес эрхлэгчдэд бас хүндрэл учруулахвий. Мөн зарим өдөрт согтууруулах ундааг зарахгүй гэж байна. Энэ нь нэг талаар зөв ч нөгөө талаар шагийн архины хууль бус борлуулалт, төсвийн орлого алдагдах юм биш үү.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 2000 онд согтууруулах ундаатай холбоотой хуулийг баталснаас хойш 21 жил өнгөрч байна. Хуулийн гол зорилго нь хэрэглээндээ соёлын өөрчлөлт гаргая гэж байгаа юм. Таны суралцаж байсан гадаадад баар, ресторанд архийг жижиг хундагаар өгдөг соёл байдаг. Харин манайх ширээн дээр архиа өрж тавиад уудаг. Хоёрдугаарт, архийг хориглосон өдөртэй болсноор архины хамааралтай айл өрхөд нэг өдөр ч болов амар тайван амьдралыг бий болгох гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эрхийг хязгаарлах, хумихыг хүсээгүй. Тэд улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг, олон зуун хүнийг ажлын байраар хангадгийг мэднэ. Хамгийн гол нь согтууруулах ундааны соёлтой хэрэглээг л бий болгохын хүсээд, зориод байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)