УИХ-ын гишүүн С.Одонтуяа төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар өмнө мэдээлэл хийж, хэргийг хаахын эсрэг байж, шалгаж мухарлахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байсан билээ. Харин энэ удаад УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзэн саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт хүргүүлжээ.
Тус хүсэлтдээ “УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ хэмээн заасан байдаг. Тиймээс Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга та бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах талаарх саналаа танилцуулж, шийдвэрлүүлж, өгнө үү” хэмээжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)