

Анхны бие даасан тоглолтоо 2009 онд “Release” нэртэйгээр хийснээс хойш өдийг хүртэл олон ковер тоглолт хийж, шинэ цомог гаргасан бөгөөд удаан хугацааны дараа өөрсдийн бие даасан тоглолтыг хийж байгаа нь энэ.
“Зуун наст” тоглолт өнөөдөр, маргааш 19 цагаас “SS” клубт болох ба тасалбарын хувьд “Hi-Fi”-ын бүх салбараар 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, “Шал дэмий”, “Shine on”, “Гучин жил хамт байхсан”, “Crying”, “Хаана байна”, “Толгойтынхон” гээд олон хит дуутай авъяаслаг залуучууд маань 2006 оны наймдугаар сарын 22-нд анхныхаа бэлтгэлийг хийж хамтлаг болон нэгдсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn