зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Гүйцэтгэх ажиллагаа, эрүүдэн шүүх энэ бүхнийг Ц.Элбэгдоржийн даалгавраар хийсэн

2021-4-02
0
ЖИРГЭХ

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хар мөрөө үлдээж явдаг нөхөр бол өдгөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж. Тэрбээр хэргийг илрүүлэхгүйн, захиалагчийг олуулахгүйн тулд бүхнийг хийж байгаа хүн хэмээсэн билээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой ярилцлаа. 


-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг  илрүүлэхгүй байх бүхий л зүйлийг таныг хийж байна. Таны зохиолоор л энэ хэргийн хувь заяа яваа гэдгийг Г.Эрдэнэбат прокурор ярилцлагад орохдоо онцолсон. Харин та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Харин би Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зохиолыг бичсэн гэж шулуухан хэлнэ. 2014 онд Б.Содномдаржаад хэргээ хүлээ гэж дарамталсан 160-аад, Т.Чимгээд 40 гаруй мессеж бичсэн байдаг. Дандаа тагнуулынхан бичсэн. Ц.Амгаланбаатар дөрөвдүгээр анги төгссөн, латинаар бичиж чадахгүй. Гэтэл мессежийг латинаар нэг ч  алдаагүй бичсэн байдаг.  Одоо хэсэгчилж улс төрийн зорилгоор тараагаад байгаа бичлэгүүд байна. Энэ чинь өчүүхэн хэсэг нь шүү дээ. Ил гараад цааш явахаар яаж тамласан бүхэн ил болох байх. Тамлах бол тамтаггүй шүү дээ. 200-гаад хүн өдөр шөнөгүй Б.Содномдаржаагийн ар гэрийнхнийг дагасан. Т.Чимгээгийн ээж, шатаж нас барсан залуугийн ар гэрийнхэн гээд бүгдийг бүтэн 2-3 жилийн хугацаанд өдөр шөнөгүй дагасан. Үүнд,  асар их зардал гарна. Мөн энэ хэрэгт хэн ч орж болохгүй. Орвол хохь чинь шүү гэж загнаад.  Хэргийг илрүүлэхийн төлөө явсан ЭЦГ-ын хоёр даргад хоёуланд нь эрүү үүсгэсэн. Нэг нь нас барсан. Эмнэлэгт бие нь туйлын муу байхад “Аав чинь хаа байгаа юм” гэж хүүхдийг нь айлгасныг сонсоод эмчлүүлж байсан залуу унасан даа. Энэ хэргийн хойноос хөөцөлдөж байсан  хүн болгонд эрүү үүсгэн тагнасан. Өмгөөлөгч Оюунцэцэгийн хүүхдийг хар тамхины хэрэгт холбогдуулж хүртэл дарамталж үзсэн. Бүгдийг айлгачихсан, бүгдэд хэрэг үүсгэж дарамталдаг, цагдаа, шүүх, прокурор айчихсан. Энэ асуудлыг би ярьж эхлээгүй байсан бол шулуухан хэлэхэд дарагдаад дуусах байсан. Өөр хэлэх хүн ерөөсөө гарахгүй. Энэ УИХ-ыг хар даа. Шүүх хурал болсны маргааш УИХ дээр элдэв юм ярьж байна. Инээдтэй харагдаж байгаа юм. 1970-аад оноос хойш  Монголд гарсан дуулиант хэргүүдийг би бүгдийг гадарлана. Харин ийм аймшигт хэргийг үзсэнгүй.

НАРИЙНДАА ЯРИВАЛ, ЯРГАЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮС ДАРГА ДАГАЖ, АЛБАН ТУШААЛ АВСАН  

-Та Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хорих ангид нь очиж уулзаж, ингэснээр нөхцөл байдлыг нь дээрдүүлсэн гэдэг?   

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг Тахир соёотын хорих ангид хорьж байсан. Бүх насаар нь хорих ял оноосон хүмүүсийг байлгадаг газар юм. Бараг жил хөөцөлдөж, түмэн асуудал болж байж хууль дүрмийнх нь дагуу Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хориход, Б.Содномдаржааг 409 дүгээр хорих ангид аваачсан. Миний хийж чадах ажил бол тэрнээс гаргаж, аминд нь үүсэх эрсдэлээс холдуулах гэж эмнэлэгт аваачсан нь тэр. Нарийндаа яривал, яргаллыг зохион байгуулсан хүмүүс дарга дагаж, албан тушаал авсан хүмүүс. Уран зургийн дунд сургууль төгссөн нэг хүн, гүйцэтгэх ажилтан нь мэргэн буудагч ийм хүмүүсээр эд нар муу юмаа хийлгэсэн. Г.Эрдэнэбат гэхэд л хилийн цэргийн сургууль төгссөн. Б.Хурц чинь барилгын техникум төгссөн. Орост дипломыг замбараагүй зарж байх үед хоёр жилийн курс төгссөн дипломтой болсон хүн. Би Б.Хурцад хүний ёсоор зөндөө хэлсэн. Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ сайн хянуулаарай гэж. 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хөлсөлж хүн алуулдаг тэнэг хүн хаана байдаг юм гэсэн. Харин тэд зөрөөд л хийдэг ажлаа хийсэн. Шууд хэлэхэд энэ бүхэн бусдын даалгавраар хийсэн ажиллагаа юм.

-Бусдын даалгавраар гэдэг нь та хэнийг хэлээд байна вэ?

-Ц.Элбэгдоржийн даалгавраар хийсэн ажиллагаа. Эл асуудлыг ҮАБЗ-өөр хоёр удаа нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Ц.Элбэгдорж байсан. Хоёрдугаарт, энэ ажиллагаанд Монголын хуулийн зургаан байгууллагын удирдлагууд бүгд оролцсон. АТГ, ТЕГ, цагдаа, Шүүхийн шийдвэр, прокурор, шүүх гээд л. Оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй.

-Та Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйсан. Яагаад тэр вэ?

-Тэд хэлмэгдсэнийг дэндүү сайн мэдэж байсан учраас ар гэрийнхнээс нь төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан юм. Надад 100 хувийн баталгаатай итгэл байгаагүй бол би тэгж уучлалт гуйхгүй.

ИХ СҮРТЭЙ. НЭГ ЯДАРСАН ЭМЭГТЭЙГ ГАНЦААРАА ЯВЖ БАЙХАД НЬ ХАР МАСКТАЙ, АВТОМАТ БУУТАЙ 20-ИОД ХҮН БАРИВЧИЛЖ БАЙГАА ЮМ

-Хэргийг үйлдсэн хүмүүсийг олчихлоо гэхэд харин захиалагчийг яах вэ. Улсын Ерөнхий прокурор  захиалагчийг илрүүлэх ажлын хэсгийг байгуулж байсан. Одоо хэвээрээ байгаа юу?

-2016 оны гуравдугаар сард хэргийг шүүхээр шийдсэний дараа захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий прокурорын тэр тушаал одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Захиалгаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэчихээд захиалагчийг хайна гэж ямар юм байдаг юм. Миний яриад гол зүйл бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн, энэ хоёрыг суллах ёстой. Хайдаг юмаа хайдаг л юм байгаа биз. Яагаад гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьж байгаа юм гэж яриад яг таван жил болж байна. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат талбай дээр нэг үг хэлсэн. Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татаад дараа нь хэргийг нь хаасан гэж.   2016 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн есдүгээр сард Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан шүү дээ. Өөрөө ч намайг хүн амины хэрэгт яллагдагчаар татчихлаа гэж мэдээлэл хийж байсан. Түүнийг улс төрийн зүтгэлтний аминд халдах гэлээ гэж Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч хэрэгт татаад бүр Ганхуяг, Б.Булган, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай бүлэглэн С.Зоригийн аминд халдсан нь нотлогдсон тул яллагдагчаар татлаа гэж байсан. Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч гол ажиллагааг хийсэн хүн. Т.Чимгээг очиж барьдаг хүн чинь шүү дээ. Их сүртэй. Нэг ядарсан эмэгтэйг замд ганцаараа явж байхад нь хар масктай, автомат буутай 20-иод хүн баривчилж байгаа юм. Дандаа айлган сүрдүүлэлт. Шоронд байхад охин нь нас барлаа гэж оршуулах өдөр нь зориуд очиж мэдэгдээд, Т.Чимгээ шал тэврээд чарлаж байсан тухай өмгөөлөгч нь ярьдаг. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан ахлах дэслэгч Отгонбаатар гэдэг хүнийг ШШГЕГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар зориуд аваачиж тавиад тэр хүн Төв аймгийн шоронгийн подвалд хүн тамлах ажлыг зохион байгуулж байсан. Би огт гэмгүй хоёр хүнийг шоронгоос гаргаж, гэрт нь хариулах юмсан гэж л зүтгэж байна. Өндөр настай гурван эмээ байна. Тэдний амьдад хүүхдүүд нь хүн алаагүй гэдгийг нотолж, уулзуулчих юмсан. Дээлтэйгээ хатаж байгаа шүү дээ.

-Ц.Амгаланбаатар бусдын хэргийг хүлээдэг. С.Зориг агсны хэргийг ч би хүлээе гэж хэлсэн тухай сонсч байсан. Ер нь энэ хүнийг Б.Хурц нарын гар хөл гэдэг?

-Үнэн шүү дээ. Ц.Амгаланбаатар гэдэг хоригдолд 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж худлаа хэлээд тэр бүхнийг зааж өгч, өөрсдөө мессеж бичээд ийм юм хийчихсэн шүү дээ. Ц.Амгаланбаатар  шатаж нас барсан залуугийн гээд  хүн амины 10 хэргийг хуурамчаар хүлээсэн хүн. 2013 оны 3-4 сард Архангайн Цэнхэр суманд  гурван хүн амиа алдсаныг би хийчхсэн гэж хүлээгээд ЭЦГ-ынхан хөлдүү газар ухаад худлаа болж таарсан.  Буцаж явах замдаа “Тэгвэл би  С.Зоригийн хэргийг хүлээчих үү” гэж үг алдсан байдаг. Яагаад гэхээр хэдхэн минут ч болов салхинд гарах, худлаа хэлж жаахан хоол олж идэх, зугаалах ердөө тэр. Гэхдээ олон хүн таньдаггүй шиг байгаа юм. Хэрэг хүлээхээрээ дандаа таньдаг хүмүүсийг иш татдаг. Чимгээгийн, Ганхуягийн ээж, Амгаланбаатарын эмээ Цэвэлмаа эд чинь эгч, дүү гурав шүү дээ. Тэгээд бэр эгчийгээ хэрэгт татчихсан. Аюултай байгаа биз. Ийм ялтны үгэнд орж хэрэг зохиож бичээд хүн тамлаж байгаа хүмүүстэй юу ярих юм бэ.

ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИЖ, УДШ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНООР Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАХ БОЛОМЖТОЙ

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хүчингүй болгуулахын тулд яах ёстой вэ. Хуулиараа ямар гарц, гаргалгаа байгаа вэ?

-ЭБШХ хуучин нэрээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас эрүүгийн хэргийг шинээр авч үзнэ гэсний дагуу прокурор эсэргүүцэл бичих ёстой. Ял халдаасан хэргийг шинээр авч үзье, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэж эсэргүүцэл бичээд Улсын Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувь заяаг шийдэх ёстой.  Өөр гарц байхгүй. Дээд шүүх харин эрүүдэн шүүснийг хүлээн зөвшөөрч буруутай хүмүүст эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэдгээр ял оноолоо.

-Т.Чимгээг зочид буудалд аваачиж согтоогоод гарынх нь хээг авч байгаа бичлэгийг саяхан ил болгосон. Их л эвгүй санагдаж байлаа?

-Би үзсэн. Цогцостой харилцаж байгаа юм шиг гурвын гурван хүн орчихоод бичлэг хийгээд л. Аймшигтай шүү дээ. Яргалал зохион байгуулсан бүх хүн албан тушаалын төлөө явсан шүү дээ. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг нэг удаад томилох байтал хоёр удаа томилсон. Хэрэгт хяналт тавьж байсан хотын прокурор улсын прокурорын орлогч болсон.  Б.Хурц дэслэгч генерал болсон. Яргыг зохион байгуулсан этгээдийг Сүхбаатарын одонгоор шагнаад Ц.Элбэгдорж ажил дээр нь очиж гардуулаад, Дээд шүүхийн хуралд энэ хэргийг илтгэсэн хүн тус шүүхийн эрүүгийн танхимын дарга болсон шүү дээ.

-С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг ирүүлэх ажиллагаа анхнаасаа л мордохын хазгай байсан гэдэг. Олон хүний мөр үлдсэн, орж гарсан гээд фактуудыг ярьдаг?

-Аравдугаар сарын 2 тав дахь өдөр байсан санагдаж байна. УМБГ-ын Онц Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүх алба хаагч хуучин даргаа гаргаж өгөх гээд Хангайтад амралтад явчихсан байсан. Тэр хойгуур гарсан хэрэг. Хэргийн газрын үзлэг хийж чадахгүй нэг этгээд үзлэг маягийн юм хийгээд дараа нь нөхөөд. Хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 70- аад хүн орж, гарсан байдаг. Анхнаасаа алдаа гарсан учраас дараагийн боломжуудыг хаадаг. Хамгийн аюултай нь цагдаа, тагнуул гэсэн хоёр газарт ажлын хэсэг зэрэг байгуулсан. Энэ хэргийг хэн түрүүлж илрүүлж гавьяа шагнал, цол авах вэ гэж цагдаа, тагнуулынхан нэг хэсэгтээ л уралдсан.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НАС БАРСАН ХҮНД ХЭРЭГ ТОХООД ШИЙДВЭР ГАРГААД СУУЖ БАЙСАН ГЭЭД БОД ДОО

-Улсын Дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нар бусдыг эрүүдэн шүүсэн учраас л ял оноосон нь тодорхой. Үнэнд гүйцэгдэнэ гэгч энэ болов уу?

-Эцсийн эцэст хэцүү ч байсан үнэн ялдаг, үнэнд гүйцэгддэг хорвоо шүү дээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх нь хүчингүй болгоод жаахан байлгаад батлан даалтад гаргаад сая хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хаах гэж оролдод бүтэлгүйтсэн. Дээд шүүх гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд шүүгч Б.Цогтыг шүүх бүрэлдэхүүнд дахиад оруулах гэж оролдсон шүү дээ. Харин өмгөөлөгч татгалзаад болих шиг болно билээ. Шатаж нас барсан залууг паар гэж нэрлэдэг. Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн алинд нь ч энэ хүний тухай байхгүй. Гэтэл Дээд шүүх хурал хийхдээ тэр залуугийн нэрийг дурдаад, бүлэглэж С.Зоригийн аминд халдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдсон гэж байсан. Улсын Дээд шүүх нас барсан хүнд хэрэг тохоод шийдвэр гаргаад сууж байсан гээд бод доо. Нийт дүнгээр энэ хэрэгт 1998 оноос хойш 53 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан гэж прокурор шүүх хуралд хэлсэн. Үүнээс хоёр нь л Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр юм.

-Т.Чимгээгийн төрсөн ах өлсгөлөн зарлаад байхад нь та очиж уулзсан. Ямар асуудлаар ярилцсан юм бэ?

-Би уулзъя гэсэн бодолгүй байсан юм. Тэгсэн орой шууд бичлэг яваад та нар намайг хүчээр авч явбал би амиа хорлоно гэдэг байхгүй юү. Маргааш нь машинтай явж байхдаа албадан эмнэлэг рүү авч явсан байх гээд хартал талбай дээр байна. Миний хувьд “Амиа хорлоно гэдэг үгээ мартаарай” гэж ганцхан үг хэлэх гэж очсон. Гэтэл лайв болоод явчихсан. Би эгч чинь ийм байдалд орчихсон, ээж чинь 80 гарсан настай хүн. Амиа хорлоно гэж яривал ээж чинь юу болох вэ. Наад үгээ мартаарай нөхөр минь гэж шулуухан хэлээд явсан. Би юу хүсч байна гэхээр Монголд дахин ийм ярга битгий гараасай, үүнээс сургамж аваасай. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиол бичиж аваачиж, шоронд тамладгаа болиосой гэж хүсч байна.

У.Тэргэл

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (85)

  • Зочин (103.57.93.59)
    Эхлээд захиалагчын нь олохгүй алуурчинг хайх гэж анхнаасаа зүтгэсэн нь хууль шүүхийн байгууллага нэг хүний гарт орсон нь илт мэдрэгдэж байна
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.109.84)
    ta chigiig ni medej bh shig bna zorigtoi temtseed ene heruuliig duusgaad ogooch aluurchdiig ni shorondoo hiigeech tegeed tanai nam buh erhee avchlaa yunaas aina ve ta nar
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Bulgan emgen Elbegdorj 2-t uchir bii
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.212.117.194)
    Ene humus yagaad Nyamdorj saidig muulaad baihig oilgidoggui yum. Uul ni yag uneniig l heleed baih shig baidin
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (111.199.57.102)
    ene uhej baisan hujaagiin turshuuliig shalgaachee, tusgai alba notolson sh tee 2 ch udaa, uzliin buzar hujaagiin har turshuul mongoliin turiig 30 jil samarlaa sh tee, naad zavaan turshuulaa avaachee MAN, hujaagiin gar hulnuud ee
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (111.199.57.102)
    yaagaad tusgai chig uureg buhii turiin baiguullagiig segsreed bainaa muu uheer min, turshuul hvvr mini
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.132)
    Худлаа баахан эмх цэгцгүй юм буржээ Энэ хүнииг ажлын хэсэг нтр т оруулж яасан ч болохгүй Битгий амиа хорло гэж очдог гэнээ Захиалагч нарыг дарамталж ашиг хонжоо олж байдаг юм шиг
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.24.243)
    yagaad ?,yagaad? bas dachin yagaad?, songuul bolgonii omno dandaa ingej jujiglej ,yaach gej sain unench boloch gej chazgai ,duldiraa yridag um ?, Nymdorj oo!!! ,ulam l utgagui aliigaa alddag gar.
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.24.243)
    yagaad ?,yagaad? bas dachin yagaad?, songuul bolgonii omno dandaa ingej jujiglej ,yaach gej sain unench boloch gej chazgai ,duldiraa yridag um ?, Nymdorj oo!!! ,ulam l utgagui aliigaa alddag gar.
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Энэ нөхөр эдүгээ 60 нас хол давсан, гэртээ амарч байх ёстой атал улс төрийн хэрүүл хийсээр л байх юмаа?? Хэрүүлгүйгээр тайван амьдарч чадахгүй хүн юм байх даа???
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (64.119.17.101)
    Нямдорж хэргээ Элбэгдорж руу бухаад өөрөө цэвэрхэн үлдэхийг өайнга санаархдаг нь ил харагддаг Эрүүдэн шүүх бүх ажиллагаа Нямдоржтой холбоотой. Эрүүдэх сандал бөөнөөр оруулж ирснийг Тэмүүжин эсэогүүцэж шоронгуудаас хураасан. Бас Нямдоржын үед шоронжуулах систем аймшигтай хөгжсөн Хальт гишгэсэн бүхнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох тогтолцоог Нямдорж бүрдүүлсэн. Санамсаргүйгээр олон мянган залуус эрүүгийн гэмт хэрэгтэн болоод хохирч яваа
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
    • 21.70
      Нямка Эбаг захиалсан гэж зоригтой хэллээ. 4 сард Зоригийн хэргийг нууцлалаас гаргаж дахин шинээр мөрдөх болж байгаа гэсэн. Тэгвэл хэн захиалсан, зохиомол хэрэг юм уу эсвэл Чимгээ эд нар үнэхээр алуурчид уу гэдэг нь тодорхой болно доо. Судлаач Ганхуягийн хэлдэгээр, 2-3 хөндлөнгийн шинжээчдийн баг бүрдүүлж нарийвчлан шалгах ёстой байх. Энхбаяр гишүүнээр ахалсан ажлын комисс томилж шалгах юм байх
      2021 оны 04 сарын 04
    • Х
      Харин энэ тухай хүмүүс ярьдаг шүү. Бямбадорж, Шаравдорж, Нямдоржийн гэж 3 Доржийн хар хууль гэж 2002 оны Эрүүгийн хуулийг тэгж нэрлэсэн байдаг. Үнэхээр үнэн хэллээ. Шорон залуучуудаар дүүргэж, үлдсэн эмэгтэйчүүд биеэ үнэлж хар нийгмийг 2002-2013 он хүртэл цогцлоосон. Тэмүжин гарч ирж энэ бүхнийг эцэслэсэн билээ.
      2021 оны 04 сарын 04
  • I (64.119.27.73)
    Hyamdorjiin tsag duusah bolsoon..ulgert ni itgelee yu
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Нэргүй (202.126.89.163)
    Ц.Нямдорж энэ хэргийг замхруулах тийш нь нэг мөсөн аваачиж байнадаа?!
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.126.89.163)
    Ц.Нямдорж энэ хэргийг замхруулах тийш нь нэг мөсөн аваачиж байнадаа?!
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.126.89.163)
    Ц.Нямдорж энэ хэргийг замхруулах тийш нь нэг мөсөн аваачиж байнадаа?!
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.9.46.23)
    Энэ ,мэнгэт, зөнөг дөрвөд Нямдоржид ,Элбэгдоржийг, муулахаас өөр мэдэх юм байна уу.!! Өнгөрсөн хугацаанд бүх эрх мэдэл нь энэ нөхөрт байсан биздээ. Тэр үед нь бүхнийг шийдчихгүй яасан юм.
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
    • chi Elbegdorjiig shuteed baih hereggui!! Elbegdorj bol sejig buhii sejigiin nohor
      2021 оны 04 сарын 04
  • Зочин (202.126.89.145)
    Nyamdorj saidad amjilt husie
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн би (203.91.115.51)
    Энэ нэг сэтгэцийн өвчтэй өвГӨӨНИй хэлсэн үг, хийгдэж байгаа үйлдэлд монголчууд бид дээрэлхүүлж, доромжлуулж ханалаа. Эдний хүүхэд хууль бус наймаа хийхээр эцэг мал нь хэлсэн болохоор болдог, ангийн багшийн хүүхэд гокод шахаа хийхээр тусламж болдог , уэндийн нямдорж эх орноосоо урваж болдог, 14 орон сууцтай байтлаа, түрээсийн байранд амьдарч болдог үлгэрт итгэсээр л бх уу. одоо болсон юм биш үү ....
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Х (64.119.21.70)
    Эба ард түмний эсрэг ажиллажээ тэгвэл. Тэгэхээр Эба захиалсан юм бол Бат-Үүл баатар болгож дархлаа тогтоосон, Хурцыг хошууч генерал болгосон гээд хөвөрч өгөх нь ээ дээ янз нь. Асар том мафийн сүлжээг байгуулж чаджээ тэгвэл. Лут бөх үндэстэй юмаа. Шүүх хүртэл атганд нь орчихсон пиздануудыг яая даа.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.20.109)
    Күэ юу бодож тэр эбэ- д санал өгдөг бнаа гэж боддог шүү. Ёстой муухай жүжигчин худалч, хүний мууд дуртай, хүн муутай
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.27.147)
    oilgomjgui yaaj yriaad bgaa um!, albaar tegdeg ,tegeed meden budilj ooroosoo bugdiig zailuuldag toriin chutguur Nymdorj oorooch allagiig zachialsanch um biluu.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Баатарзориг (126.167.97.247)
    Энэ Нямдорж худлаа ярьж байна. Хүн гүтгэж сурсан байна. Эрдэнэтийн Отгонбилэгтэй нийлж Зоригийг захиалж хөнөөлгөсөн чи. Муу адгийн новш. Чамайг өөрөө өөрийгөө барихыг харнаа би
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • ha ha. Mongolyn Ardchilsan Holboony / AH/ Bilegt gedeg nohor Enkhsaihan aluurchin geed orilj bsan. TV eer olon hun harsan bh. Bas Bat Uul MAXH-d yamar ch hamaa bhgui gej bsan. Humuus teneg bish ee. Sanaj bn. Teheer Batuuleesee asuu!!!!!!!!!!!!!!
      2021 оны 04 сарын 03
    • Өвгөн орк
      Энэ элбэгдоржиин торолууд үнэн хүчтэй хангалттай мөнгө хаяж бна 98 оныг санаж бнаа хотоос нэг ч хүн гаргаагүй шүү тухайн үёиин цагдаа их схйн ажилласан гэж боддог шүү дараань бүх юм өөрөөр эрэгсэн гэж боддог шүү
      2021 оны 04 сарын 03
  • itgel (178.115.130.193)
    Ene hun uul n Mongoliin Törd heregtei hovor hun dee.Zenee gyai gej bas saikhan hun baij bilee.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Баатархүү (94.214.181.162)
    Захиалагч нь энэ Нямдорж. Хамгийн их хожсон хүн бол Нямдорж. Хүссэн хүнээ энэ хэрэгт аваачиж наана намнана. Яг үнэндээ мэнгэт 23 жил өөрийгөө хайлаа. Худлаа ярьж үзээгүй ч гэх шиг. Үнэн юм шиг худлаа ярьдаг хүн чинь энэ лагай.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Нямдорж ид юу хэрэгтэй гэж юу хожих гэж ёрөниидөө хүмүүс энэ олон жилд ойлогжил байх шиг
      2021 оны 04 сарын 03
  • Зочин (64.119.23.206)
    Өө Нямдорж сайд байж л энэ хэрэг одоо л зөв замдаа орж байна ш дээ одоо энэ Элбэгдоржийг шалгах хэрэгтэй нээрээ энэ хүн яасан бэ? Хэрэг нь шүүхрүү ирж байсан одоо л шалгаад захиалагчийг нь олох хэрэгтэй ерөнхийлөгч байсан нь хэн хамаатай юм бэ!
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • овид (192.82.88.105)
    Энэ Нямдорж бүр Зориг агсаны аллагын хэргийг яриад үймүүлж бужигнуулаад бүр амташцан, сонгуулиар ярихаар МАН-гаа гаргахад дэмжлэг болдог гээд бүр итгэцэн гар нэг байнаа. С.Зоригыг алуурчин Чимгээ зохион байгуулж алсан нь тогтоогдож 3 шатны шүүхээр орж ялавч байхад Нямдорж Сайд хийгээд байж л байсан, шүүх дээр очоод мэдээлэл хийхгүй яасын
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Чимгээ зохион байгуулсан ,алсан, 3 шатны шүүхээр нотлогдсон гээд л тэр элийрдэг ,балайрдаг Уянга гээд мэдрэл хүүхэн хажууд нь харж байсан юм шиг солиордийн. Элбэгдорж, Хурц хоёрыг өмөөрөгч. Хурцын дүү.
      2021 оны 04 сарын 03
  • Х (64.119.21.70)
    Прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээж авах хүнд байх болно. Өөрсдийгөө хамгаалахын тулд шүү! Гэхдээ хэрэг нууцлалаас гарвал байдал шал өөр болно. Автоматаар хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдал руу шилжих боломжтой болно. Цаашлаад хэрэг мандана даа. Хонгил хийлсэн шаар дэлбэрэхтэй байдал идээ бээр тэсрээд өмхий самхай үнэртэнэ.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Bulgan emgen ene 3 aluurchid bish gej zaxia xurtel bichsen biz dee
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Elbegdorj unend guitsegdene
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.70)
    Захиалагчийг нямдорж цээжээрээ олон жил хамгаалж ирлээ дээ, юманд цаг хугацаа гэж байдаг юм, нямдорж оо. Баргийн хүний төлөө явах хүн биш дээ, энэ хэдэн залуу сэжүүрийг нь олох нь гэж их сандарч байна даа, бүгдийг нь устгаж чадахгүй шүү дээ, нямдорж оо.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    нямдорж л шудрага ярьж ийм зоригтой хэлэх өөр хүн байхгүй дэ хүн бүгд мэдэж бгаа эздүүд нь нүдэн дээр бхад ямар учраас өөр хүнд тоход ард түмнийг тэнэг гэж тохуурхаад доромжлоод байдаг юм бэ хуупь шүүх гэж үнэн юм нэг ч байхгүй
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • мгл (192.82.72.234)
    Нямдорж гуай л Монголын парламентэд хэрэгтэй хүн дээ Одоо энэ хүн байхгүй парламент үнэнч гишүүд ховор л харагдаж байна.Нямдорж гуай ах минь биеэ бодоорой Шудрага явбал үнэн гүйцдэг жишээг танаас авч байдаг шүү
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.180.61)
    1998 оны намрын орой ардчилалын алтан хараацайнууд тэр үeийн засгын газрынхан бааранд таарч маргалдацгааж байгаад сүүлдээ эвлэрцгээж зуу татацгааж байтал Зориг халчихсан гэхдээ та нар ардчилалыг буруу замаар явуулсан гэж байхад Элбэгээ өөдөөс нь андуурч харж сонссоны хувьд намайг хэлж байна уу гэж хардаж өс хонзонгоо авахын тулд алуурчин хөлсөлж Зоригыг алсан
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    mongolyn tom xuulych daa odoo tsagt baugaa mundag xun
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.180.246)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.180.246)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • Сү.Батболдыг монголын хамгийн баян хүн гэдгийг гадаадынхан л мэддэг, монголын олигтой орд болгоныг зарсан мөнгөө бүгдийг нь гадагшаа гаргасан болохоор.
      2021 оны 04 сарын 02
  • зочин (66.181.180.246)
    Монгол улсад хэдийд шударга ёс тогтох вэ? Монгол улсад хэзээ төрийн алба хариуцлагатай болох вэ? Энд дэлхий дахинд зуу зуун жил шалгагдсан ганцхан ара бий. Тэр нь Монгол улсад бүх шатанд, бүх байгуулагад МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) тогтоох явдал юм. МЕРИТ зарчим тогтоохгүйгээр 1000 хууль батлаад нэмэргүй улам л дампуурна, магадгүй Монгол улс сөнөнө.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.23)
    Iim hun hovor turnu du. Mash shudarga saihan setgeltei hun. Burhan heregtei bolood ene huniig mongoliin turd udaan bailgaj bnada
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • ККК ЮУН ЯАСАН БУРХАНД ХЭРЭГТЭЙ ХҮН БЭ. ХЭДДҮГЭЭР ЗУУНД ЮУ БОДОЖ СЭТГЭЖ АМЬДРААД БАЙНАА
      2021 оны 04 сарын 02
  • Зочин (202.126.89.162)
    Нямка ах жинхэнэ эх оронч хүн улсаа зарж жирийн ирэгдээ яраглан хэлмэгдүүлсэн харь цустай хурц эби нар сөнөх тавилантай !
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.190.64)
    Энэ нөхөр монголын цагдаа ,тагнуул ,атг ,прокурор,шшхг, 3- н шатный шүүх. ерөнхийлэгч.бүгд нийлээд нэг хүн амный хэргийг зохиосон,гэж яаж хэлж чадаж байнаа, Нэг л мессэж,ярьсан нөхөр хэнд ч олгомжтой шүү дээ ,тагнуулынхан бичсэн нь гол нь хариу юу гэж бичихийг мэдэх гэж,зүгээр л гүйцэтгэх ажиллагаа ,1,2 жил хүн дагасан гээд өөрөөр яаж хэрэг илрүүлэх гэсэн юм вэ,Тагнуул цагдаагийнхан нэг юм анхааралдаа авч байгаа байлгүй хэргийг үгүйгэсэн энэ олон сэтгэгдэл,туг лоозон барьсан жагсаал, цуглаан, хөдөлгөөны ард хэн байна яаж санхүүжүүлээд байгааг олж чадвал захиалагчыг олох утасный үзүүр чиглэл найдвартай олдоно.Нямдоржид их учир байнаа,яагаад гүйцэтгэх ажилгааны явцад гарсан жижиг алдаа нь дээр дөрөөлж хэргийг бүхэлд нь үгүйсгээд ,ялтангуудийг халамжлаад байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • Лааз түүгч
      Нямдорж л гээд дайр хоншоортой л уйгар элбэг дорж чи одоо л торойгоод гараад ирээч дээ бас хэлэх үг байх байлгүй эсвэл зориг өөриинхөө үхлииг өөрөө мэднэ гээд байхуу чи нэгэл нооо бна даа
      2021 оны 04 сарын 02
  • МГЛ (202.126.89.29)
    ТӨМӨР-ОЧИР,ЗОРИГ,БАТХҮҮ ,,,,,,,,,,МАН ТАЙ ХОЛБООТОЙ.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • МГЛ (202.126.89.29)
    Ц.Н СЭЖИГ БҮХИЙ ХҮН ДЭЭ. ЭНЭ.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.99.230)
    Nvmdirjiig demjij b na, hudal heldeggui jinhen shudraga hun shuu,
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.92.99)
    Энэ хазгай хэлтэй хамаг бүхний хутгуур өвгөнийг улс төрөөс зайлуулаач ээ.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • Үндсэн халх
      Хазгай хэлтэй ямар хүн бгаа юм язгуурын баруун монгол хэлтэй л хүн бна уулын энгэр жалга довноос холдоогүй юм үзээгүй орк минь жоохон бодолтой бич юм мэдэхгүй бол ааваасаа асуу
      2021 оны 04 сарын 02
  • зочин (66.181.180.246)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү. Хятадын хил даваад манай залуучууд чинь зүгээр л хонины морь шиг болдог юм билээ шүү дээ. Өөрийн гэсэн эх оронтой бна гэдэг л хамгийн их аз жаргал шүү...Эх орон минь битгий л мөхөл сүйрэл рүү хүрээсэй л гэж бодож бна даа.
      2021 оны 04 сарын 02
  • зочин (66.181.180.246)
    Монгол улсад хэдийд шударга ёс тогтох вэ? Монгол улсад хэзээ төрийн алба хариуцлагатай болох вэ? Энд дэлхий дахинд зуу зуун жил шалгагдсан ганцхан ара бий. Тэр нь Монгол улсад бүх шатанд, бүх байгуулагад МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) тогтоох явдал юм. МЕРИТ зарчим тогтоохгүйгээр 1000 хууль батлаад нэмэргүй улам л дампуурна, магадгүй Монгол улс сөнөнө.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.96.182)
    Хар мэнгэт Нямдорж эрүүлүү хуульч хүн мөн үү? гэж хуульчид ярьдаг. Тагнуулийнхан мэссэж бичсэн гэж тэнэгтэх юм. Тэд чинь тагнуулийн ажлаа хийж байгаа биз дээ. Хар мэнгэт захиалагчийг хамгаалж байна. Эрдэнэтэд их бараа шахдаг гэсэн.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Эргшш гар Монголын төрөөс зайлаад өг. Захиалагч тодорхой МАН.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.93.129)
    Эби муу нь тэндээ л юм байгаа биз. Зоригын хэргийг эбитэй битгий холь . Тэртэй тэргүй захиалагчын нэг нь батүүл гээд алуурчид нь хэлцэн шүү дээ. Харин энэ захиалагчидын нэгтэй нямдорж холбоотой нь гарцаагүй л болоод бна. Дамирангын Энхбат, ард батсүх гэсэн шоронд удсан нөхдүүдийг авчирч яргалж хэрэг хилсээр хүлээлгэж хэлмэгдүүлсэн нөхөр чинь нямдорж. Энэ үед хуульзүйн сайд нямдорж, ерөнхийлөгч нь багабанди байсан. Одоо алуурчидыг өмөөрөөд хэлмэгдүүллээ гээд орилоод байх.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.61)
    Нямдорж энэ олон жил захиалагчийг хамгаалж ирсэн, магадгүй амьдралынх нь гол зорилго, түүний үгэнд орохгүй хэдэн залуучууд хэргийг илрүүлсэндээ явчихлаа, эрүүдэн шүүс нь буруу, гэхдээ үүнийг тэр үед нь л Нямка мэдэж байсан, бичлэгийг мэдэж байсан, өөрт нь хэрэгтэй үед гаргадаг ийм л юм монголчууд биднийг удирдаад, далд бодлого явуулаад байгаа юм даа
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.67.9)
    Энэ Цэндийн Нямдорж гэдэг баруун Монголоос гаралтай мужик яах аргаггүй Төрд хэрэгтэй хүн дээ Тэр жил "Центрпоинт" ч билүү операци зохион байгуулж бүр давраад байсан Эрүүгийн элментүүдийг дарж авсан Хэрэв энэ хүн Хуулийн сайдаар ажиллаж байгаагүй бол Монгол улс тэр сахал ч билүү Эрдэнэбат гэдэг гангестарийн халаасанд орчих байсан
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.67.249)
    Нямкагийн яриад байгаа зүйлд удаа дараа элбэгээ дурдагдаад байдаг нь ямар учиртай юм болоо. Тухайн үед Зоригийн оронд сайд болохыг санаархаж атаархаж байсан байх л даа.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Hadaa (66.205.4.66)
    Nyamdorj yagaad bur 20 garyu jiliin omnoos ene heregt oroltsood baidag yum bol? Ajliin hesguudiig n taraagaad l guigeed baidag. Uchir yund yum bol do
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.129.131)
    Тэгэхээр бүх зүйл ойлгомжтой...
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Зөв л ярьж байна. Энэ хэргийг 2 хүнд үүрүүлээд хаах гэсэн башир арга л хэрэглэсэн байна өөр юм алга. Батүүл энэ хэрэг гарсан дараа үүнд /1998 онд/ МАХН хамаагүй гэж хэлж бсан хүн шүү яагаад нам гэж тодотгож хэлсэн юм бол. Тэр үеийн бичлэг нь байдаг бол байж л бгаа
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • unen!!!!!!!!!!!!!!!! Bat UUL sejig buhii esvel ih tomium gadarlaj bgaa daa!!!!!!!!!!!!!
      2021 оны 04 сарын 02
  • Зочин (202.179.21.200)
    Аймар юмаа Нямдорж гуай аргагүй л хуульч юмдаа.Ж.Эрдэнэбат гэгч бас баахан гэмт хэрэг үйлдэхдээ Элбэгдоржийн хамсаатан Хах Отгоотой бүлэглэсэн байдаг.Энэ гэмт хэрэг бас замхарлаа Нямдорж гуай энийг бас анхаарөлд аваарай.Дэмжиж бна
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • opxoo
      har otgoo gedeg chin say erdenebattai tsug shorongoos garchihsan hun mun biz dee
      2021 оны 04 сарын 02
  • Зочин (202.21.107.70)
    НЯМКАГ ДЭМЖИЖ БАЙНА ..
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (192.82.86.218)
    тэгвэл урт хүзүүтэй хүн захиалагч нь болж таарах нь уу
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.64.154)
    Энэ хүн ингээд л мэлийтлээ худлаа яриад байвал бүх хүнийг хуурч чадна гэж боддог юм байх даа. Нүүр тулаад шууд яръя гэхээр зугтаад ирэхгүй. Тэгсэн мөртлөө хүний ар худрагаар ичих ч үгүй авах юмаа. Тийм л юм бол баримтаа гаргаад шудрагаар харуулалдаа. Чадахгүй л дээ. Ер нь бол Монголын ард түмнийг зүгээр л ингээд доромжлоод л байж болно гэж боддог хүн дээ.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.126)
    Энэ нэг хэрүүлч өвгөнийг гэр рүү нь хөөж явуулаач ээ!!! Явсан газраа дандаа хэрүүл, будлиан тарьж байдаг, сүүлийн 30 жилд монголын төрөөр тэжээлгээд юу хийж гийгүүлэв, энэ хүн???
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Захиалагч нь тодорхой хэрэг юм аа. Эбий. Нямкаад би талархаж байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Захиалагч нь тодорхой хэрэг юм аа. Эбий. Нямкаад би талархаж байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Захиалагч нь тодорхой хэрэг юм аа. Эбий. Нямкаад би талархаж байна.
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Халх (202.9.46.204)
    Энэ МАН ын хулгайч , өшөрхүү Нямдорж бас л улс төрийн хороо найыруулах гээд ЗГ т тооноор нь ороод ирсэн нөхөрдөө. Яллагдагч Чимгээ, Содномдоржаа нарын хэрэг нь энэ Нямдоржид их аймшигтай юм байхаа. Харин цаана чинь даргадаа зодуулаад амиа алдсан цэргийн асуудал Нямдоржид огт хамаагүй гэнээ. Энэ хүн шудрага хүн байж харагдаач!!!!
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Монгол (66.181.178.56)
    Нямдорж гуай яг л үнэниийг хэлж байгаа 1 хүн нь.Тэр Чимгээг шоронд үхүүлэхийн тулд тэнд бүх л арга хэмжээг хэрээс хэтрүүлж авч байсан.Сэтгэл санаагаар унаад амиа хорлосон гэх хэмжээнд хүргэх бүхий л арга хэмжээг авсан.Тэр нь бүтээгүй шүү
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.25)
    Barimt haryaa chinii ugiig sonsoh itgeh tsag duussaan
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.27.119)
    Ерөнхийлөгч шүүх цагдаагийн мэрэгжлийн ажлыг заасан гэдэг ч мэдэхгүй...,материал нь нууцаас гарахаар ойлгомжтой болох байх,
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (103.242.45.45)
    ene huniig gaihaad bhiin busad horigluudiig eruuden shuuden asuudliig yrihgui gantshan ene hereg deer ulairaad eruuden shuusen geed bhiin, ene asuudlaas bolj ochnoon horigdol eruu shuult amssang Hunii erhiin komiss ene huniig said bhad helj bsan ENE HUND MASH IH UCHIR bna gej irgen bi hardah ym
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн: (64.119.18.207)
    Хэрвээ эрүү шүүлтийг даалгавараар явуулсан бол энэ хэргийн захиалагчийн даалгавар байж болох мэт, Тэгвэл одоо шүүхээс захиалагчийг зарлан, хэнд ямар захиалга, даалгавар өгснийг тодруулж нийтэд мэдээлэх шаардлагатай бус уу? Үнэн худлыг дэнслээч дээ,,,
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
    • Жүжиг үзэгч
      Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг байтал Элбэгдорж гэдэг нөхөр яагаад чимээгүй байгаад байна аа ? Энэ байтугай хэргийг илрүүлдэг чадвартай хүмүүс шат шатандаа байсаар байж өдий олон жил жүжиг тоглоод байгаа нь учиртай байна!!! Амьд гэрчтэй өгөгдөл нь тодорхой хэрэг шүү дээ! Элбэгдорж анх ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо шудрага байцгаая л даа гэсэн уриатай оролцоод олонхийн санал авч чадсан! Одоо энэ зарчимаа бариад, жүжгийг дуусгаж хүмүүсийг амраамаар юм даа! Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг болоод байна уу ? Эсвэл ам нь цангахгүй бол боргоцгоож л байг би л амар амгалан байвал барав гэдэг зарчим бариад байна уу ? Хүн юм бол хөдлөмөөр юм даа!
      2021 оны 04 сарын 02
    • хамгийн новшийн худалч хулгайч луйварчин Элбэгдорж юу юу гэж хуцаж гарч ирэв Зоригийн хэргийн захиалагч зохион байгуулагч бүгд ,эхнээс нь бодоод үзээрэй
      2021 оны 04 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    10 цаг 45 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    14 цаг 42 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 54 мин
  • Спортын шилдэг 5 кино
    18 цаг 9 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    18 цаг 41 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 57 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    19 цаг 3 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК