
Монголын уламжлалт спортын тэмцээний төрөл болох морин сур харвааны
улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөсөн билээ.

Монголын уламжлалт спортын тэмцээний төрөл болох морин сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөсөн билээ. “Хан Монгол” морьтны холбооноос зохион байгуулсан уг тэмцээнд 40 гаруй тамирчин оролцсоноос тэргүүн байрын шагналыг 16 настай эмэгтэй тамирчин Ц.Түвшинсайхан хүртсэн.
2004 оноос хойш зохион байгуулж байгаа морин сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа эхний 20-д багтсан тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрх авдаг.
Харин өнөөдөр тус спортын олон улсын тэмцээн Өлзийт хорооллын Хан монгол циркийн орчимд болох аж.
Энэхүү тэмцээнд Японы таван тамирчин Турк, Герман зэрэг Европын улсыг төлөөлсөн гадаадын есөн тамирчин оролцох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn