Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай өглөө танилцсан ба нийслэлийн нийтийн тээврийн салбар 2009 онд 400, 2015 онд 70, 2020 онд 8 автобус худалдан авчээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт явж буй автобусуудын 75 хувь нь 10-12 жилийн насжилттай хуучин,19 хувь нь 7-19 жил, дөнгөж 6 хувь нь 1-6 жилийн насжилттай автобус үйлчилгээнд явж буй аж.
Ашигласан жилээс шалтгаалан 2021 онд 525, 2022 онд 113 автобус, 2023 онд 255 автобусыг үйлчилгээнээс хасна. Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байна гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн өмчийн хоёр ч автобус компанид 304 автобус хэрэгтэй байна. Хувийн компаниудтай нийлээд нийтдээ 926 автобус шаардлагатай ба үүнд 330 тэрбум төгрөгийн шаардагдах тооцоо гарчээ.
Сэтгэгдэл (2)