УИХ-ын чуулганаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны албаны дарга Б.Янжмаа ирэх саруудад орж ирэх вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар “Монгол эм импекс” ХХК-аас өөр вакцин оруулж ирсэн ААН байхгүй. Тухайн компанийг мэргэжлийн хяналтын газрын хяналтан дор ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад вакциныг авч хадгалсан.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаж нэмэлтээр 100,620 тун файзерын вакцин орж ирнэ. Мөн 98,000 мянган тун Астразенека вакцин орж ирнэ. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай хэрэглэх зөвшөөрөл авсан вакциныг худалдаж авна” гэлээ.
А.Сүх