УИХ-ын чуулганаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, санал гаргасныг онцлон хүргэе.
С.Чинзориг: Хөдөө орон нутаг халдварын голомт өргөжиж байна. Орон нутагт эмч, эмнэлгийн ажилтнуудын нэг удаагиын хамгаалалтын хүрэлцээ муу байгаа талаар хэлж байна. Энд онцгой анхаараач. Хоёрдугаарт, орон нутагт голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдад нийслэлд ажиллаж байгаа эмч, ажилчидтай адилхан илүү цагийн хөлс, урамшуулал олгох асуудлыг шийдмээр байна.
Гуравдугаарт, хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагуудын томилолтыг цэгцэлмаар байна. Спортын хорооны удирдлагуудын орон нутагт ажилласан томилолт Өвөрхангай аймагт гарсан голомт үүсэх шалтгааныг бүрдүүлсэн.
Дөрөвдүгээрт, голомттой бүсэд ажиллаж байгаа эмч, онцгой байдал цагдаагийн алба хаагчдыг вакцинд хамруулах асуудлыг яаралтай шийдмээр байна.
Өмнө нь иргэдийг хорьж байгаад өрх бүрээс нэг хүнээс PCR шинжилгээ авч байсан. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас чинь PCR шинжилгээ болж өгвөл битгий өг гээд байх юм. Өмнө нь авсан шинжилгээ үр дүнгүй гэсэн үг үү. Үүнийгээ ярилцсан юм уу. Ийм хэдэн санал байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)