УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн үг хэлснийг онцлон хүргэе.
Ц.Даваасүрэн: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилж байгаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Үе үеийн Нийгмийн даатгалын санд гарсан том зөрчил бол Нийгмийн даатгалын мөнгийг банкинд байршуулахдаа дундаас нь хүү цохисон асуудал юм.
Уг нь 2003 Төрийн сан байгуулахдаа Нийгмийн даатгалын санг бүрэлдэхүүнд нь байлгадаг байсан.
Хожим энэ мөнгийг банкинд байлгаж, эргэлдүүлэх ёстой гээд Төрийн сангаас салгаж аваад эцэст нь банктай хуйвалдаж, хүүгийн зөрүүтэй байрлуулж эрх мэдэлтэй хүмүүс дундаас нь хүү цохидог болсон.
Уг асуудлаар тухайн үеийн Төрийн сангийн дарга нь баригдаад хоригдож байсан ийм зүйл болж л байсан.
Тиймээс энэ асуудалд анхаарч ажиллахгүй бол үржүүлэх, өсгөх гэж байгаа нэрээр дундаас нь хүү цохидог асуудал байдаг шүү.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)