УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн үг хэлснийг онцлон хүргэе.
Х.Булгантуяа: Капитал банкинд оруулаад алдсан их хэмжээний мөнгөний асуудал ярьдаг. Тэгвэл тухайн үед ийм шийдвэр гаргахад оролцсон гишүүд зөвлөл дотор бий юу?
М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд Капитал банктай холбоотой асуудалд тухайн үед зөвлөлийн гишүүн байсан хүн үлдсэн. Одоо нэг жил үлдсэн байна. Тиймээс шинээр сонгож байгаа зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахад ихээхэн анхаарч байгаа. Капитал банктай холбоотой асуудал цагдаа, шүүхээр үргэлжилж байгаа.
А.Сүх
Сэтгэгдэл (2)