

Шотландын нийслэлийн Мерчистон дүүрэгт байдаг байшингаа зохиолч эмэгтэй 2,25 сая фунт стерлинг буюу 3,7 сая ам.доллараар худалдах гэж байгаа аж. Найман унтлагын өрөөтэй, хоёр давхар энэ байшинд Роулинг хоёр дахь нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Цэцэрлэг, зуны жижиг байшинтай энэ байшинд түүний гэр бүл 1999 онд нүүж очжээ.
Одоо 560 сая фунт стерлингийн хөрөнгөтэй болсон Роулинг 2009 онд Эдинбургийн Барнтон дүүрэгт хоёр сая фунт стерлингээр өөр байшин худалдан авсан аж. Тэрбээр Лондон хотод өөр байшинтайгаас гадна Шотландын төв хэсэгт эдлэн газартай болсон гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn