Дашчойлон хийдийг Канадын Бритиш Колумба мужийн Нелсон хотод нээхээр
болжээ. Нээлтийн ажиллагаа ирэх аравдугаар сарын 5-7-ны хооронд болох юм
байна.

Дашчойлон хийдийг Канадын Бритиш Колумба мужийн Нелсон хотод нээхээр болжээ. Нээлтийн ажиллагаа ирэх аравдугаар сарын 5-7-ны хооронд болох юм байна. Бурханы шашны сүсэгтэн олонд зориулсан энэхүү хийдийн нээлтийн үйл ажиллагаанд билгүүн их номч Зава Дамдин ренбүчийн хойд дүр, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба Лувсандаржаа ламтан, түвдийн Засеп хувилгаан ринбүчи ламтан болон хутагт хувилгаад оролцож америк тивд монгол, төвдийн шашин соёл, түүхийн нэгэн гэрэлт сайн буян хурах юм байна.
Б.Золбоо