УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Азидаа анх удаагаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйгээр хамгаалсан төрийн зохицуулалт хийж байгаа улс болж байна.
Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болж байна. Гэвч хүний эрхийг төлөө зүтгэгчдийг айлгаж ичээх, амь насыг нь бүрэлгэх хэмжээний асуудал гарч байсан. Тиймээс дээрх хуулийг батлан гаргалаа.
Хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн комиссын нэг шинэ гишүүн орж ирнэ” гэлээ.
А.Сүх