Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын шийдвэр, Төрийн тэргүүний зарлигын аль нь хүчтэй вэ?

2021-4-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Еөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан билээ. Тодруулбал,

-Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.

-Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна хэмээн тус тус заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах гурван үндэслэл энэ. Товчхондоо, Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татна, томилно гэсэн ерөнхий нэг агуулгатай.

Сануулахад, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн. Уг саналыг хуулийн хугацаанд нь багтаан буюу гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Элчин сайд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн юм.

Гэвч Төрийн тэргүүн татна л гэсэн бол татна хэмээн зарлиг гарган зүтгүүлж байна. УИХ-тай зөвшилцөнө гэж хуульдаа заасан. Зөвшилцсөн, зөвшөөрөөгүй. Харин тэрбээр бууж өгөхийг хүсээгүй бололтой. Зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв.

Одоогоор Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болоод Дипломат албаны тухай хуульд Төрийн тэргүүн дангаар зарлиг гарган эгүүлэн татна гэсэн үг, өгүүлбэр алга.  Өөрийнх нь дурдсан хуулийн заалтуудад ч ийм агуулга бас алга.

Олон улсын дипломат харилцаа хамгийн эмзэг. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх Ерөнхийлөгч маань улсынхээ нэр хүндийг уландаа гишгэлэн байж дотоодын хэрүүлийг дипломат алба руу чирж оруулж буй нь харамсалтай. Энэ нь гадаад улсад тэр дундаа АНУ-д суугаа олон мянган монголчууд, гэр бүлд хүндээр тусахвий. Ялангуяа тус улсад ази иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл давамгайлж, иргэд маань гадаа гарахаас ч түгшиж эхэлсэн. Энэ тохиолдолд Элчин сайдгүй байна гэдэг хамгийн том түгшүүр. Тиймээс хувь хүний хоорондын өшөө хорслоо хойш тавьж, иргэдээ эн тэргүүнд бодох учиртай бус уу.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ЦОГ (192.82.77.220)
    ЭНЭ МӨНХЦЭЦЭГ ГЭЖ ЯАСАН ТОМ "БААДАГ" АВГАЙ ГАРААД ИРЭВ ЭЭ?
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.90.96)
    ardiin hyyhediin toloo bish bol ulsiin ner barsan uvaigvi ajil hiisern bol tatah heregtei
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.176.17)
    Энэ хүн чинь жинхэнэ сургуулийн төгссөн, туршлагатай хүн. Ерөнхийлөгч маань УИХ-ын шийдвэрийг дагах байлгүй дээ
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.252)
    Женкр энэ улсын төлөө биш зүгээр л сонгуульд дахин ялахын тулд л ажил хийж байгаа ш дээ.Улсын эдийн засаг сөхөрнө үү яана уу ямар ч хамаа байхгүй бэлэн мөнгө өгүүлэхийг байнга шаардана ЗГ нэг ажил эхлэнгүүт байнга сөрч зогсож хагарал үүсгэнэ энэ нь ард түмэнл ямар хортрйг ойлгох ухаан даанч байхгүй зөвхөн сонгуульд ялах бодол байгаа.Ингэж ард түмнийг намаар төр засагтай нь хагаралдуулсаар байгаал бөөн бие биедээ өс хонзон санасан увайгүй бусдыг хэмэлдэг хүмүүсийг бий болгож байна даа.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.71.220)
    монголчуудад элчингийн хэрэг байхгүй бор зүрхээрээ болоод ирсэн шүү дээ, элчин сайд тэр намчид болон төрд гарсан хулгайч луйварчидад л хэрэгтэй байх ,жирийн бидэнд гай л болдогоос гавъяагүй шүү,элчин ёстой хэрэггүй ,харин бүгдийг өргөмжит консул болговол амар
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.195)
    Ерөнхийлөгч хуулиа өөрөө сайн уншиж судал л даа. Хэн нэгэнд найдаад 1 р ангийн хүүхэд шиг л буруутаж байх юм. Наад тамгын газрынхан чинь хуулиа мэддэг л баймаар юм. Таны санаанд нийцүүлэх гээд буруу тайлбарлаад байдаг юмуу. З.Энхболдыг таны эсрэг заалт хуульд оруулсан гэж яригдаад л байх юм.Бид ямар мэдэх биш дээ. Ямар ч учиртай юм.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.193)
    энэ ер_лөгч Шижир хоёр нийлж төрийг самрах юм даа. Ер_лөгч улсынхаа төлөө юуч хийхгүй хувь улстөрчидтэй холбоотой ажил хийх юм. ганц спутник в г монголд үйлдвэрлэх боломжийн тухай л байх шив дээ.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.71.248)
    Бөхчүүдийг дээшээ гаргах ямарч хэрэг байхгүй, Женко бн уу, Түвшинбаяр бн уу
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • 21.70 (64.119.21.70)
    Сэтгүүлч мундаг бичжээ. Нээрээ л дипломат ёс жаяг эвдэгдэж, Монгол Улсын нэр хүнд сэвтэнэ. Томилогдсон Элчин сайлыг дураарах татаад байдаг эд биш байхаа. Женко төрийн бодлого, мөн чанар зэрэг наад захын ойлголт их дутмаг юм аа даа. Ямар сайндаа Зикад хулхидуулж байхав.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • шоогг (66.181.161.13)
    Оросуудыг дуурайж элчингээ дуудлаа гэж ойлговол яана. Дотоодын улстөрөө гадаад бодлоготой хутгаад. Монгол улсын гадаад бодлогыг самарч байгаа хөлдүү хүн дээ. Германы цэргийнхэнтэй хийж байсан уулын сургалтанд дээр давхиж очиж өвчигнөөд, Орос Хятадуудын цэргийнхний өмнө манайхан эвгүй байдалд орж л байсан
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    3 цаг 38 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    4 цаг 16 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    5 цаг 14 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    5 цаг 17 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    5 цаг 25 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    5 цаг 49 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 53 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    6 цаг 27 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    6 цаг 49 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 58 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    7 цаг 2 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    7 цаг 18 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    7 цаг 32 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    7 цаг 42 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    8 цаг 18 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    8 цаг 40 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    8 цаг 55 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    9 цаг 39 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    9 цаг 51 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    10 цаг 20 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК